Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аутизмтай хүүхдэд зориулсан цэцэрлэгтэй боллоо

Өнөөдөр дэлхийн Аутизмыг таниулах өдөр тохиож байна. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд удаагүй ч сүүлийн үед бүтээлч санаачилга өрнөх болсон юм.

Одоогоор манай улсад аутизмыг оношилдоггүй, эмчилдэггүй, ганц мэргэжлийн эмч, сургах ганц ч багшгүй байгаа нь үнэн. Харин Л.Нямгэрэл, Ё.Баяр нарын сайн санаат иргэн санаачилгаараа "Аутизм Монголиа-Анд хүүхдүүд" ТББ байгуулж өөрсдийн хөрөнгөөр монголын анхны сэтгэл зүйч багшийг БНСУ-д сургаж, гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчран тусгай сургалттай цэцэрлэг байгуулжээ.

Энэ цэцэрлэгийн хамт олонд өнөөдөр зохиолч Б.Шүүдэрцэцэг номынхоо дээжийг болон зарим номынхоо орлогоос хандив өргөж сэтгэлийн бэлэг барилаа. Аутизмыг таниулах дэлхийн өдөрт монголын бүтээлч иргэд нэгдэн ийм сайхан ажлын гарааг эхлүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан