Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

65 настай эмэгтэй хөлөг онгоц гүйцэхээр сэлж байж


Британийн иргэн 65 настай Сьюзан Браун зогсоолоос хөдөлсөн амралтын хөлгийг гүйцэхээр сэлж байсныг нутгийн загасчид авран эмнэлэгт хүргэжээ.

Браун хатагтай нөхрийнхөө хамт амралтынхаа дундуур эх орноодоо нисэхээр шийдэж тасалбар худалдаж аваад байтал  Майдер арлын нисэх буудалд гэнэт нөхөр нь харагдахгүй болсон байхаар нь хөлөг онгоцон дээр гараад явчихаж гэж бодоод гүйцэхээр усанд үсэрсэн нь тэр гэнэ.

Эмэгтэй усанд гурван цаг хэртэй байсан болохоор осгож эхэлсэн байжээ. Харин цагдаагийнхан ноён Браун үнэн хэрэгтээ хөлөг онгоцон дээр гараагүй, Британи руу ниссэн бололтой гэж Cruise & Maritime Voyages хөлгийн оператор болон агаарын тээврийн EasyJet компаний ажилтнуудаас авч тодруулжээ.

Хатагтай Сьюзан Браун “Марко Поло” хөлөг дээр аялсан эхний өдрөө л нөхөртэйгөө маргалдаж, амралтаа орхиод гэрээдээ буцахаар шийдсэн юмсанж. Харин онгоцны буудалд очоод нөхрөө харагдахгүй байхаар нь эргээд онгоцон дээр гарчихаж гэж бодсоноос хамаг хэрэг эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Чи хаанахын мал болоод юу гэж ярьдаг юм
Yamar mundag setgel zutgeltei emgen be. iim hanitai boloh yumsan. emgen bolson ch ovgonoo gesen setgel bn shuu bn ="))))
Gereedee gene. Setguulch ner zuusen MAL MAL
Чи хаанахын мал болоод юу гэж ярьдаг юм
ЛАЙТАЙ ХАРТАЙ
Ямар аймаар хартай хөгшин бэ?
Хамгийн их уншсан