Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Үлгэр ярьж өгөөч
“Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ...” хэмээн эхлэх А.С.Пушкины “Алтан загас”-ны үлгэрийг сонсч өсөөгүй хүн үгүй. Энэ л ертөнцтэй анхлан танилцуулдаг нь бидний өвөө, эмээ. Монголчууд бид үеэс үед уламжлагдан ирсэн өвөрмөц түүх соёл, ёс заншил, амьдралын хэв шинж, ахуй амьдралаа аман зохиол тэр дундаа үлгэр туульсдаа шингээн үр хүүхэд, хойч үеэ сурган хүмүүжүүлсээр ирсэн билээ.
Энэ их биет бус соёлын өв тээгчдийг өнөө үед хатуухан хэлэхэд хэнд ч хэрэггүй нэгэн мэт нүд үзүүрлэж буй нь нууц биш. Тиймээс хэлэх үг, хийсэн юмтай ахмадуудынхаа чээжинд оршиж, сэтгэлд нуугдсан ардын аман зохиолын нэгээхэн хэсэг болсон үлгэр, туульсыг авч үлдэх, хойч үедээ өвлүүлэх зорилготой “Үлгэрч өвөө эмээ” төслийг Монгол Улсын хүүхэлдэйн театр, БСШУЯ, СУИС-ийн хэл, ярианы танхим, “Өлзий” телевиз, Үндэсний номын сан хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, ардын уламжлалт зан заншлаар хүмүүжүүлэх зорилготой уг төсөл хэрэгжсэнээр мартагдах шахсан үлгэр, туульсыг эргэн сэргээж, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхээс гаднагавьяаныхаа амралтад,ач зээгээ харан суугаа ахмад үеийнхнээ нийгмийн ажилд татан оролцуулж буй юм.
-“Үлгэрч өвөө, эмээ” төсөлд 50-иас дээш насныхан оролцох юм байна. Яагаад насны хязгаар тогтоов?
-Монгол хэл эвдэрч, хэлний сан ядуурч байгаа тухай бид ярьдаг. 50-иас дээш насныхан гэдэг бол унаган монгол хэлтэй төдийгүй эх хэлээ хадгалж үлдэж чадсан хэмээн найдаж оролцогчдынхоо насны хязгаарыг ийнхүү тогтоосон юм. Хүүхэд үлгэр сонсохынхоо хажуугаар давхар эх хэлээ сурдаг. Төсөл хэрэгжсэнээр аялгуут сайхан монгол хэл мартагдахгүй шүү гэсэн сануулга тэр хэрээр нийгэмд хүрнэ. Мөн хэний ч эмээ, өвөө үр хүүхдээ хүмүүжүүлэхээс татгалздаггүй. Тэд ач, зээ нарынхаа хамгийн үнэнч туслагчид байдаг, байсаар ч ирсэн. Учир нь залуу, ээж аав нар хүүхэддээ үлгэр ярьж өгөх завгүй ажиллаж байна шүү дээ. Өвөө, эмээгээс сонсч өсдөг үлгэр гэдэг аман зохиолын төрөл зүйл хүүхдийн хүмүүжлийн хамгийн анхны дэг сургууль болдог. Тиймээс л дэлхийн нэртэй үлгэрч Андерсон, А.С.Пушкины үлгэрүүд бий. Пушкины эмэг эх Ариана Родионовна түүнд Султан хааны үлгэр, Алтан загасны үлгэрярьж өгч байсан тулдаа Пушкин тэр сайхан үлгэрүүдийг бий болгосон гэдгийг бид насан туршдаа санаж явах учиртай. Алив бие хүн бүрэлдэж бий болоход, эмээ, өвөө нь чухам ямар хүн байснаас тэр хүний ирээдүйн зам мөр гэрэлтдэг. Тийм учраас өрөвч нинжин сэтгэлтэй байж, хүнд хэцүү бүхнийг сэтгэлийн хүчээр давж болдог тэр их итгэл, найдварыг үлгэрээс олж авдаг учир үлгэр ярьдаг, яриулдаг энэ заншил мартагдах учиргүй. Нийслэлийн төдийгүй орон нутгийн өвөө, эмээ нарыг бидэнэ төсөлд оролцоосой гэж урьж байна. Яагаад гэхээр залууст хандсан олон тооны нэвтрүүлэг бий. Гэтэл амьдралын баялаг туршлагатай, хэлэх үг, хийсэн юмтай хүмүүс гэртээ зүгээр сууж баймааргүй байгаа юм.“Үлгэрч өвөө, эмээ” төслийг зөвхөн үлгэр ярина гэж ойлгож болохгүй. Нийгмийг тэр аяар нь үлгэрээр хүмүүжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.
-1990 оноос өмнө хэвлэгдсэн үлгэр, домгоос оролцогчид сонгох учиртай гэсэн. Энэ үеэс хойш хэвлэгдсэн зохиолыг хэл, найруулгын хувьд тааруу гэж үнэлж байна гэж ойлголоо?
-1990 оноос хойш номын зах зээлд харьцангуй олон хэвлэмэл бүтээгдэхүүн шүүлтүүргүй хэвлэгдсэнээс үүдэн, энэ үеэс хойшхи бүтээлд хэл, найруулга ихээхэн алдагдсан. 1960-1980-аад онд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайн цуглуулж ирсэн тууль, домог, үлгэрүүд сонгомол эх хэлээрээ хадгалагдаж үлдсэн байдаг.Эдгээр нь 1990 оноос өмнөх хэвлэлт. Оролцогчид ярих үлгэргүй гэж зовних хэрэггүй. Хэрэв манай төсөлд оролцъё гэж бодож байвал үндэсний номын сангийн үлгэр, туульсын зохиолуудтай танилцах боломжийг бид олгоно. Энэ төслийн нэг онцлог ньдан монгол ардын үлгэр яригдах юм. Нэгдүгээр шатанд нэг оролцогч үлгэрээ 3-5 минут ярина. Хоёрдугаар шатанд оролцогч сонгосон үлгэрээ манай театрын уран бүтээлчидтэй хамтран тайзны бүтээл болгоно. Ингээд гуравдугаар шатанд үлдсэн оролцогчийн үлгэрээр томоохон хэмжээний тайзны бүтээл болгох юм. Мөн гран при шагналтныг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Оролцогчдоо ирэх сарын 1-нийг дуустал Монгол Улсын хүүхэлдэйн театрын байранд бүртгэнэ.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулан:
Нийгмийг тэр аяар нь үлгэрээр хүмүүжүүлнэ

0 Сэтгэгдэл