Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Арилжааны банкууд өнгөрсөн сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл гурван их наяд 459.8 тэрбум төгрөг болсон талаар Монголбанкнаас мэдээллээ.

Ингэснээр нийт зээлдэгчийн тоо 77673-т хүрсэн бөгөөд сарын эцэст ипотекийн зээлийн өсөлтийн жилийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.8 хувь буюу хоёр их наяд  62.8 төгрөгийг 8 хувийн хүүтэй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 22.3 хувь буюу 771.8 тэрбум төгрөгийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгосон байна. Харин нийт зээлийн 3.2 хувь хугацаа хэтэрсэн бол 0.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан