Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК “ITM 2016” олон улсын үзэсгэлэн яармагт оролцож байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “Ай Ти Эм” буюу International Travel Mart 2016 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл экспо төвийн шинэ үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Дашрамд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ирэх сараас Ховд аймгийн чиглэлд нислэг үйлдэх юм байна.