Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14 настай сурагч 88 настай эмээг машинтай нь хулгайлжээ


Америкт дунд сургуулийн 14 настай сурагч 88 настай эмээгийн сууж байсан машиныг хулгайлж явсан сонин хэрэг гарчээ. Жаал хүү эмээд ямар ч гэмтэл учруулалгүй түүнийг байгааг мэдээд, эхлээд гэрт нь хүргэж өгье, тэгээд өөрөө нуугдъя гэж бодож. Харамсалтай нь жаал хүү эмээг хүргэж өгөхөөр явж байтал нь цагдаа зогсоож баримт бичгийг нь шалгах гэжээ. 
Жаал хүү аргагүйн эрхэнд эмээг машинтай нь орхиод зугтаахад хүрсэн байна. Цагдаагийнхан эмээг Чикагогийн Парк-Рижид гэрт нь хүргэж өгөхөд гэрийнхэн нь эрж сандралдсан улс байж. Тэд эмээг машинд нь орхиод дэлгүүр ороод гараад ирэхийн нь хооронд эмээ машин хоёр алга болсон байжээ.
Харин 14 настай “хулгайч” хүү бол сүүлийн нэг сарын дотор дөрвөн ч машин хулгайлсан, нэлээд хатуу шийтгэлгүй бол болохгүй этгээд гэж цагдаагийнхан мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан