Монголын сүмоч Хошиказэ Б.Амармэнд найрааны хэргээр сүмогоос хөөгдсөн билээ. Тэрбээр сүмог орхисоныхоо дараа өөрийн ах аймгийн арслан Б.Дамбын адилаар мэргэжлийн тулааны тамирчин болсон аж.
Тэгвэл ах дүү аймгийн арслан Б.Дамба, хошиказе Б.Амармэнд, нар өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр Японы нийслэл Токио хотын "Tokyo dome” спорт цогцолборт Африкийн шилдэг тулаанчидтай хүч үзнэ.
Японы тулааны урлагийн "Ganryujima” холбооноос зохион байгуулж буй энэхүү тулаанд Монгол ах дүүс Сенегалын аварга Грис Будо /Gris Budo/, Өмнөд Африкийн аварга Бонгинкоши Мадонсера /Bonginkoshi Madonsera / нартай тулалдана. Оноолтын хувьд Б.Дамба Грис Будотой, Б.Амармэнд Бонгинкоши Мадонсератай таарсан бөгөөд тэд дүрэмгүй "зодолдоно”. Дашрамд дурдахад, Африкийн тулаанчид Монголын тулаанчидтай "цусаа гартал үзнэ" хэмээгээд байгаа.