Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Тэмүүжин: Грант гэдэг нь судалгааны ажилд хийж буй хөрөнгө оруулалт

БСШУЯ эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инновац болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор сайдын нэрэмжит докторын дараахь судалгааны инновацад чиглэсэн судалгааны тэтгэлэг өгдөг билээ. Энэхүү Грант тэтгэлгийг анх авч байсан эрдэмтдийн нэг Монголын хамгийн залуу академич Ж.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.

-Грант тэтгэлгийг залуус сайн ойлгодоггүй юм шиг ээ. Энэ талаар тодруулж хэлж өгөхгүй юү?
-Энэ нь сайдын санаа­чил­гаар залуу эрдэмтдэд олгодог 10 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг л дээ. Энэхүү тэтгэлгээр өөрийнхөө судалгааны ажилд хэрэгтэй ном, зохиолыг авч болно. Ер нь, судалгааны ажилд нь хийж байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг.

-Таныг Монголын хам­гийн залуухан академич гэж сонсч байсан. Хэрхэн акеди­мич болж байсан талаараа ярихгүй юу?
-БСШУЯ-наас залуу ака­демич­дыг төрүүлэх зорил­гоор квот тогтоогоод шалгаруулалт хийсэн. Тэр үеэр академич цол хүртсэн. Гэхдээ намайг академич болох үед зөвхөн залуухан докторуудын дунд шалгаруулалт явуулсан. Хам­гийн гол шалгуур нь олон улсын хэмжээний салбарынхаа сэтгүүлд судалгааны ажлаа олон удаа хэвлүүлсэн байх ёстой гэсэн байсан. Ингээд л академич болсон доо.

-Таны удирдлагад бай­даг залуу судлаачид мөн “Залуу судлаачдын тэтгэ­лэг”-т их хамрагддаг гэж байсан?
-“Залуу судлаачдын тэтгэ­лэг” гэдэг нь докторын зэргээ арай хамгаалаагүй хүмүүсийн судал­гааны ажилд зориулж яам­наас өгдөг тэтгэлэг. Ма­най химийн салбараас олон залуу энэ тэтгэлгийг авдаг нь үнэн. Гэхдээ химийн салбарын онцлогоос шалтгаалаад судал­гаа хийх зүйл их гардаг юм. Мөн залуучууд маань  хичээл зүтгэлтэйгээр судалгаандаа төвлөрч ажиллаж чаддаг. Ийм хоёр шалтгаан дээр үндэслэж химийн салбарын залуучууд тэтгэлэгт их хамрагддаг юм л даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан