Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнхтөр: Асуудлыг торгож биш зөвшилцөж шийднэ

М.ЖАВЗАНДУЛАМ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага руу чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж  буй. Тухайлбал, хэрэглэгчдийн санал гомдлын дагуу тухайн байгууллагад хяналт шалгалт хийж, иргэдэд хандсан ямар нааштай арга хэмжээ авч болох талаар санал хүргүүлэн, аль болох сайнаар асуудлаа шийдвэрлэхийг аж ахуйн нэгж байгууллагад уриалан ажиллаж байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Гурван сая иргэний саналыг тусгасан Хэрэглэгчийн тухай шинэ хууль батлуулахын төлөө ажиллана. Санал авахдаа Улаанбаатар хотыг дөрвөн бүс, орон нутгийг таван бүсэд хуваах юм. Түүнчлэн их, дээд сургуулиуд намар болгон сургалтын төлбөрөө нэмдэг. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл нэмэгддэг. Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй их, дээд сургуульд зөвлөмж хүргүүллээ. Үүнд, төрийн өмчийн  МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, СУИС  хамрагдсан. Зөвлөмжинд ЕБС-ийн сурагчдын ЭЕШ-ын бүртгэлээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлах тухай дурдсан. Бид асуудлыг торгож, биш зөвшилцөж шийднэ” гэж онцлов. Ийнхүү их дээд сургуулиуд хичээлийн жилийн сургалтын төлбөрөө хавар олон нийтэд ил болгосноор ерөнхий боловролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгох үнэн зөв мэдээлэлтэй болно. Мөн сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлтэй болох ба эцэг эх, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлөх боломж бүрдэнэ гэж ШӨХТГ үзэж байна.

Бензин тосны үнэ 100 төгрөгөөр буурах боломжтой

ШӨХТГ-аас хийсэн шалгалтын үр дүнгээр нийслэл хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, дизель түлшний одоогийн үнэ 100 төгрөгөөр буурах боломжтой гэж үзжээ.  А80 бензин 50 төгрөгөө буурч  1470-1420 төг,  АИ92 100 төгрөгөөр буурч 1580-1480 төг, дизель түлш 100 төгрөгөөр буурч  1690-1590 төгрөгийн үнэтэй болох аж. Үнэ буурах гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн  бууралттай холбоотой гэж тус газрын байцаагчид үзэв. Тодруулбал, манай орны инфляцын түвшин доогуур байгаагаас авто бензиний үнэ буурвал, бусад бүтээгдэхүүний үнэ дагаад 10 хувиар буурч, ард иргэдэд эерэгээр нөлөөлнө гэсэн дүгнэлтээ  ШӨХТГ-ын байцаагчид хяналт шалгалтад үндэслэн хийжээ.

Билетийн үнэд цай, цагаан хэрэглэлийн үнийг шингээсэн байжээ     

Мөн ШӨХТГ-аас УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харьяа Замын-Үүд зорчигч үйлчилгээний тасалбар борлуулалтын дараахь үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлууж буй тасалбар хураамжийн нөхцөл байдал нь түүнийг журамласан хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
УБТЗ-ын даргын 2014 оны зургадугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэл болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүй хураан авдаг зөрчил илэрчээ. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэл ашиглахгүй байх боломжтой байна. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй аж. Зорчигчийн тасалбар худалдан авч буй этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дахь “Бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дахь “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль  бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчснийг шалгалтаар тогтоожээ.
ШӨХТГ-аас УБТЗ-ын удирдлагад хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг зөвлөсөн албан бичиг явуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан