Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсрол соёл, шинжлэх ухааны яам

Соёл урлаг, шинжлэх ухаан технологи, бага, дунд болон дээд боловсрол, мэргэжлийн, сургуулийн өмнө боловсрол гээд эгнээндээ нийгмийн олон чухал салбарыг багтаасан БСШУЯ гэдэг их айл сар гаруйн өмнө Сүхбаатарын талбайд нээлт­тэй хаалганы өдрөө хийж олон түмний сонирхсон асуул­тад хариулт өгч байсан би­лээ.  Засгийн газрын бү­рэн эрхийн хугацаанд уг яам­ны­хан боловсролын хүр­тээм­­жийг нэмэгдүүлэх, сур­гал­тын орчин сайжруулахад чиг­­лэсэн олон арга хэмжээ авч  хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 2007-2008 оны хи­чээлийн жилийнхээс төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 96-гаар нэмэгдэж 734-д, хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо 43-аар өсч 145-д хүрсэн. Мөн 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцах бодлого хэрэгжүүлсэн гээд сургуулийн өмнөх боловс­ро­лын салбарт хийсэн а­жил нь мундахгүй. Нэлээд у­даан хуга­цаанд зогсонги бай­далд байсан мэргэжлийн боловс­рол, сургалт сэргэн хөгжиж, их, дээд сургуулийн тоог цөөлж чанарыг эрхэмлэсэн гээд хийсэн ажлууд нь цааш хөвөрнө. Соёлын салбарт ч гэсэн олон ажил хийснийг нь орхиж боломгүй. Заримаас дурдвал соёл, урлагийн бай­гуул­лагын мате­риал­лаг баазыг бэхжүүлэх, үйл­чил­гээний хүр­тээмж, чанарыг дээш­лүүлж, хот, хөдөөгийн номын санг ши­­нэ номоор бая­жуулж хийж, уншигчдын тоог нэмэгдүүлэх, хүүхдэд зориул­сан уран бүтээлийн тоог олшруулах, хүүхдийн урлагийн наадам зохион байгуулах ажлыг тогт­молжуулах, монгол үн­дэст­ний соёлын өвийг дэлхийн соё­лын өвд бүртгүүлэх, соёл, урла­гийн гадаад сур­тал­­чил­гааг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ хэрэг­жүүл­жээ. Мөн шинжлэх ухаан, тех­но­ло­­гийн салбарт менеж­мен­тийн шинэчлэл хийх, эр­дэм шин­жил­гээ, туршилт, зо­хион бү­тээх ажлыг нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, ин­но­ва­цын тогтолцоог бий бол­гож, цаашид хөг­жүү­лэх бод­ло­гыг нь тодор­хойлоход гол анхаарлаа хандуулж а­жил­­ла­сан байдаг. Ин­гээд бид энэ удаад тус яаманд харь­яа­­лагддаг байгуул­ла­гуу­дын удирдлагатай ярил­цаж, ажил­даа хэрхэн сэтгэл хан­га­луун байдаг талаар нь  танд­лаа. Мөн хүмүүст хэрэг­цээтэй за­рим мэдээллийг хүргэхийг зорилоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан