Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосчууд нэрээ өөрчлөх нь элбэг болжээ

Өмнөд Солонгост хэдийгээр хүнтэй гэрлэхэд овог нэр өөрчилдөггүй ч иргэд сайн дураараа нэрээ өөрчлөх явдал ихэссэн гэнэ. “Чосон Ильбо” сонинд мэдээлснээр бол залуус ажил олох боломжоо нэмэгдүүлэх зорилгоор голдуу нэрээ өөрчилж илүү их сонсголонтой нэр авдаг болсон гэнэ.
Хэвлэлийн мэдээгээр бол нэрээ өөрчлөх гэсэн хүн Сөүлийн шүүхэд өдөртөө 30 орчим ирдгийн 10 нь гэхэд л “ажил олоход хэцүү юм” гэсэн тайлбар өргөдөлдөө дурддаг байна.

Тэдний ярьснаар бол ажилд орох ярилцлага өгөхөд амжилтгүй дүн үзээлсэн нь нэртэй нь холбоотой байснаас илүү сонсголонтой, аятайхан нэртэй болохыг бодсон гэнэ.
Солонгосын дээд шүүх 2005 оноос иргэд өөрийнхөө хүслээр нэрээ өөрчилж болно хэмээн хуульчилж өгсөн байна.

Эдийн засгийн нь өсөлт удааширч хөдөлмөр эрхлэх, ажил олоход хэцүү болж байгаа нь хүмүүс өөрсдийн нэрийг хүн тогтооход хэцүү, ойлгомжгүй, тааруухан нэршилтэй зэргээс болж байна хэмээн үзэж өөрчлөхийг хүсэгчид ийн нэмэгдпэж байгаа юм.
Статистик мэдээнээс үзвэл сүүлийн 10 жилд бараг сая хагас солонгос хүн өөрийнхөө анхны нэрийг өөрчилжээ.

0 Сэтгэгдэл
ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭМЭГТЭЙҮҮД МАНГАР
Хамгийн их уншсан