Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын эрхийн төлөөх эхний дайралтыг Э.Сумъяа хийнэ

“Рио-2016” олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн “Астана-2016” тэмцээн Казахстанд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн олимпын эрх авч амжаагүй байгаа жингүүдэд буюу эрэгтэйчүүдийн 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 69 кг-д Б.Одончимэг нар зодоглож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, эмэгтэйчүүдийн 53, 69 кг-ын барилдаан болох бөгөөд манай тамирчдын салхийг хагалж ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа барилдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан