Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос “Хөдөөгийн хүчтэн-2016” барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бүсчлэн зохион байгуулах тус барилдааны шигшээ барилдаан ирэх тавдугаар сарын 21-22-нд Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд болно.

Хөдөө нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа  тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх, зорилготой энэ тэмцээнийг зохион явуулах юм. Мөн хөдөөгийн бөхчүүдийг алдаршуулах, бөхчүүдээ тал бүрээр дэмжихэд орон нутгийн удирдлага, байгууллага, хамт олны анхаарлыг хандуулж, өсвөр үеийнхнийг орон нутгийнхаа бөхчүүдийн үлгэр дуурайллаар хүмүүжүүлэх, тэдэнд бөх болох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхэд тус барилдаан чухал ач холбогдолтой.

Барилдааныг урьдын адил доорх 5 бүсээр, гурван шаттайгаар зохион байгуулан явуулна. Тухайлбал, Баруун бүс: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Хангайн бүс: Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Зүүн бүс: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Багануур, Налайх дүүргүүд, Говийн бүс: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багахангай дүүрэг, Төвийн бүс: Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв аймаг байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан