Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Өнөрбаян: Сургалтын хөтөлбөрт шашны нөлөө огт ороогүй

Б.БУЯНДАЛАЙ

Монголчууд бид сүүлийн өдрүүдэд МҮҮН гэх үгийг бараг нэрнээсээ олон сонсч байна. Фэйсбүүк, твиттертэй бүхэн л МҮҮН-ий тухай бичиж, бичээгүй нь шейрлэж, бусад нь ярилцаж, мэтгэлцсэн өдрүүд хөвөрсөөр. Тэр тусмаа БСШУ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, боловсролын салбарт МҮҮН-ийг сурталчилж, иргэдийн сэтгэхүйд нөлөөлөхөөр оролдож байна гэх хардлага давамгайлж буй. Тэгвэл арван жил, Их дээд сургуулийн сурах бичгийг зохиогчид “Тэгж бич, ийм текст оруул” гэх МҮҮН-ий захиалгын дагуу номоо туурвидаг уу? Энэ талаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ц.Өнөрбаянгаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг МҮҮН-ийн зааврын дагуу туурвидаг гэх хардлага зарим иргэнд байгаа бололтой. Та чамгүй олон ном бичиж байгаа хүн. Таныг номоо бичиж байхад хэн нэгэн шахалт үзүүлдэг үү?
-Аль ч оронд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц, үргэлж өрнөж байдаг. Манайд ч бас мөн адил. Одоо хэрэгжиж буй цөм хөтөлбөрийг 15 доктор бүхий 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан. Үүнийг улс төртэй хольж, хүчээр нийлүүлж болохгүй. Аль ч засгийн үед боловсролын хөтөлбөрийг улс төр, хэн нэгнээс хараат бусаар боловсруулсаар ирсэн. Цаашид ч бас ийм байгаасай гэж хүсч байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг боловсруулж, сурах бичгийг нь туурвихад ямар нэгэн хувь хүн, албан байгууллагаас “Тэгж бич, ингэж хий” гэх дарамт огт ирдэггүй. Үүнийг би баттай хэлнэ. Тийм учраас эх хэлний хөтөлбөрийн агуулгад ямар нэгэн алдаа гарвал боловсруулсан багийнхан л буруутай. Түүнээс биш МҮҮН-ээс болж тийм зүйл биччихлээ гэх нь утгагүй. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй бодлогод уялдуулан, хүүхэд багачуудын нас, сэтгэхүйд тохируулж, тухайн номонд текст, бичвэр оруулдаг. Зарим хүн МҮҮН-ий талаар хэтэрхий их туйлширч байна. МҮҮН-ий зааврын дагуу 700 үгийг өөрчилж, сургалтын хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хасчихсан гэж ойлгож ер болохгүй. Сурах бичгийг би бичингүүтээ л хэвлүүлчихгүй. Маш олон шалгуур дамжиж, сурагчдын гар дээр очдог.

-Жишээлбэл, таны номонд ямар шалгуур тавьдаг вэ?
-Ямар номыг хэнд зориулж буйгаас шалтгаалж өөр өөр шалгууртай. Мэргэжлийн эрдэмтдэд зориулбал онолын түвшин сайн байх хэрэгтэй. Харин дунд сургуулийн түвшинд эх хэлээрээ уншиж, бичих чадварыг нь хөгжүүлэхүйц байх нь чухал.

-Зарим сурах бичигт эрээ цээргүй зураг, текст бүхий бичвэр нийтлэгдсэн талаар цөөнгүй иргэн фэйсбүүкээрээ дамжуулан мэдээлж байна...
-Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт бус хувь хүний гаргасан дасгалын номонд л гарсан алдаа. Ихэнх нь Наранбаатар гэдэг хүний хийсэн гарын авлага байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа тэдгээр эрээ цээргүй зурагтай, арван жилийн сургуулийн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт үл тохирох текст бүхий сурах бичгийг одоогийн ерөнхий боловсролын сургуулиуд ашигладаггүй. Хэрвээ үүнд эргэлзэх хүн байвал дунд сургуулийн хичээлд суугаад, өөрийн биеэр судлах хэрэгтэй. Тэгэх эрх нь бий. Аль ч сургуулийн үүд нээлттэй . Иймэрхүү зүйлээс болж Монголын 27 мянган багшийн нэр хүнд сэвтэж байна. БСШУЯ-наас зөвшөөрөөгүй сурах бичгийг зарим ерөнхий боловсролын сургууль ашиглаж байна. Тиймээс БСШУЯ-аас албан ёсоор зөвшөөрсөн сурах бичгийг ашиглахыг зөвлөе.

-Та өнөөгийн хэрэгжиж буй боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Боловсролын шинэчлэлийн үр дүн маргааш бус олон жилийн дараа л гардаг. Одоогийн бидний хэрэгжүүлж буй ярих, бичих, сонсоход суурилсан ерөнхий боловсролын сургууулийн сургалтын хөтөлбөр сурагчдад эх зохиох чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Эх дээр ажиллана гэдэг бол тухайн зүйлээ анхааралтай уншиж, нарийн задлана гэсэн үг. Зохиож бичих, түүнийгээ бусдад ярих, ойлгуулах чадвар ч  мөн төлөвшинө. Одоогийн цөм хөтөлбөрт хүмүүс сэтгэл хангалуун явдаг гэдэгт би итгэдэг. Энэ бол олон хүний хөдөлмөрийн үр дүн. Бидэнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Мэдээж бид алдаа гаргахгүй, эх хэлээ үр хойчдоо бүрэн бүтнээр нь өвлүүлэхийн төлөө л зүтгэж байна.

0 Сэтгэгдэл
ТЕЛЕВИЗЭД МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ХҮН ОГТ АЖИЛЛАДАГГҮЙ ХАРИН ГАДНЫ ХҮН МОНГОЛ ХЭЛ ЖААХАН ГАДАРЛАДАГ ЮМУУ ГЭМЭЭР ХҮН АЖИЛЛАДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛСОН ТӨР УЛСАА Ч БОДОХГҮЙ ХАРИН ЯАЖ РЕКЛАМНААС МӨНГӨ ОЛОХ ? ГЭСЭН ТЭНЭГҮҮД Л УДИРДЛАГАД НЬ БАЙДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ ШҮҮ
ТЕЛЕВИЗЭД МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ХҮН ОГТ АЖИЛЛАДАГГҮЙ ХАРИН ГАДНЫ ХҮН МОНГОЛ ХЭЛ ЖААХАН ГАДАРЛАДАГ ЮМУУ ГЭМЭЭР ХҮН АЖИЛЛАДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛСОН ТӨР УЛСАА Ч БОДОХГҮЙ ХАРИН ЯАЖ РЕКЛАМНААС МӨНГӨ ОЛОХ ? ГЭСЭН ТЭНЭГҮҮД Л УДИРДЛАГАД НЬ БАЙДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ ШҮҮ
ТЕЛЕВИЗЭД МОНГОЛ ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ ХҮН ОГТ АЖИЛЛАДАГГҮЙ ХАРИН ГАДНЫ ХҮН МОНГОЛ ХЭЛ ЖААХАН ГАДАРЛАДАГ ЮМУУ ГЭМЭЭР ХҮН АЖИЛЛАДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛСОН ТӨР УЛСАА Ч БОДОХГҮЙ ХАРИН ЯАЖ РЕКЛАМНААС МӨНГӨ ОЛОХ ? ГЭСЭН ТЭНЭГҮҮД Л УДИРДЛАГАД НЬ БАЙДАГ ГЭЖ ОЙЛГОДОГ ШҮҮ
НАСАНБАЯР ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БАЙЖ ЭЛДЭВ СУРТАЛ НОМЛОЛЫН АРД ЮУ БАЙГААГ МЭДЭЛГҮЙ НЭВТРҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ САНААТАЙГААР ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ГЭЖ ҮЗЭЖ БНА ТЭГЭЭД ҮНДСЭН ХУУЛИАР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН БАЙДАГ ТУЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛЖ ХУВИРЧ БАЙНА МӨН ЯАГААД МОНГОЛЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧДЫН ДУНД ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙГЭЭР ГАДНЫ ШАШНЫ БАЙГУУЛАГАД ИХ МӨНГӨ ШУУД ТӨЛСӨН НЬ АСУУДАЛТАЙ МОНГОЛД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ, ТАГНУУЛ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, АУДИТ ЦАГДАА ЗЭРЭГ ГАЗРУУД АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА
МОНГОЛЫН БАГШ НАРАА ХАЙРЛАЖ ХУНДЛЭЛГУЙ ЯАХАВ. ГЭХДЭЭ ТА НАР МИНЬ ЗАРИМДАА АГУУ ИХ Ц. ДАМДИНСУРЭН ТЭРГУУТЭЙ ТА НАРЫН БАГШ НАРЫНХАА ЗАРИМ ЮМЫГ ЭВДЭЖ БАЙГААГ ЧИНЬ ХАРЖ Л БАЙНА. ЯЛАНГУЯА МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ!!!!!!!! ХЭЛ БА УРАН ЗОХИОЛД ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙДАГГУЙ ЮМ!!!!!!!
Хамгийн их уншсан