Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ: Мария Шараповтай хамтран ажиллахаа зогсоолоо


Сэргээш хэрэглэсэн нь илэрсний төлөө оросын теннисчин Мария Шараповаг НҮБ, Сайн санааны элчээр ажиллуулахаа зогсоож хамтын ажиллагаагаа зогсоолоо гэж The Guardian хэвлэл мэдээллээ.
Мария Шарапова хэдэн жилийн турш НҮБ-ын САйн санааны элчээр ажилласан юм.

“Чернобылийн ослын үр дагаврыг арилгах үйлсийн төлөө бидний ажлыг дэмжиж ажилласны нь төлөө Мария Шараповад НҮБ талархлаа илэрхийлж байна. Хэдийгээр мөрдөн шалгах ажил дуусаагүй ч гэлээ сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас болоод бид Шараповатай хамтран ажиллахаа зогсоох хэрэгтэй болж байна” гэж НҮБ-ын төлөөлөгч мэдэгджээ.

Сэргээшийн төрлийн мельдони эм хэрэглэснээ өөрөө хүлээн зөвшөөрч хэвлэлийн бага хурал хийсний нь дараа спортын хувцас үйлдвэрлэлийн Nike, германы автомашины Porsche, цагны Tag Heuer компаниуд гэрээгээ цуцлаад байгаа юм.

Мария Шарапова энэ гуравдугаар сарын 7-нд хэвлэлийн хурал зарлаж Австралид болох нээлттэй тэмцээний өмнө хийсэн шинжилгээгээр мельдони хэрэглэснэ нь илэрснийг зарласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан