Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ЗХУ-ын баатар нисгэгч индианчуудын толгойлогч болсон сонин түүх
Danzan bishee hazgar Genden
Манайд бас иймэрхүү түүх бий. Манай хувьсгалт долоогийн нэг шүү дээ. Яагаав Данзан. Тэрбээр одоогийн Архангайн аймгийн Хотонт сум хавьцаа аж төрдөг нэлээн сайн хулгайч буюу сайн эр байжээ. Ийш тийш юм гулгуулж дийлдэхээ больж ирэхэд нь ах дүүс нь хүртэл хамжиж мань Данзанг тамганд тушаахаар мөрдөж гарчээ. Данзан зугтсаар эцэст нь үнэгний нүх рүү билүү шургаж орсон гэдэг. Гэтэл "хүний мөсгүй" ах дүүс нь түүнийг гаргахын тулд утсан байна. Нэлээд утаа май болсоны эцэст гарч ирэхгүй болохоор нь түүнийг үхэж гэж бодоод тарж явцгаасан гэдэг. Гэтэл мөнхүү Данзан нүхний өөр нэг амсраар мөлхөж гараад ус нутгаасаа оргон зайлж хүрээний зүг босчээ. Харин хожим ах дүүс нь нийлж Данзандаа хойтын буян ерөөл хийд дээр хуруулж байх үед нь засгийн тэргүүлэгч Данзан нэрт хүн болсоныг дуулжээ. Хулгайч Данзан үнэгний нүхнээс зугтаж орон нутгаасаа босч яваад шууд засгийн тэргүүнд гарчих юм гэж хэн санах билээ. Ёстой нөгөө сюрприз барина гэгч л болж дээ. Яахав энэ бол орон нутгийнхны ярьдаг домог шиг юм байж болно. Гэхдээ л үнэний ортой баримт юм шүү.
Эх орны дайны баатар, зөвлөлтийн нисгэгч Иван Даценкогийн түүх эхлээд сонсоход хүн үнэмшсээргүй, үлгэр домог шиг болов ч нөгөө талаар оньсого шиг таавраар дүүрэн. Байлдааны нэгэн нислэгээс эргэж ирээгүй түүнийг сураггүй алга болсон, амь үрэгдсэн гэж албан ёсоор үзэж байсан ч олон жилийн дараа зөвлөлтийн төлөөлөгчид түүнтэй Канадад бүр индианчуудын омогт уулзсан гэдэг.
Иван тэнд бүр Бадарсан гал нэртэй болоод тэр омгийнхоо удирдагч болсон байсан гэнэ.
ЗХУ-ын баатрын бодит түүх
Эх орны дайн эхэлсэн өдрөөс тэрээр агаарт байлдаж Сталинградын тулалдаанд оролцож 1943 он гэхэд байлдааны 213 нислэг хийж 1943 оны есдүгээр сарын 18-ндл ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан байна. Улмаар нисэх эскадриль командлах болжээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 19-нд Львов-2 төмөр замын өртөөг бөмбөгдөх үеэр онгоц нь дайсны суманд өртөн амь үрэгдсэн гэдэг. ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссариатын 1944 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 01957 тоот тушаалаар Иван Даценког Улаан армийн бие бүрэлдхүүнээс хасчээ.
Харин түүнийг Канадад индианчуудын омгийн ахлагч борлсон тухайд дараах таамаг байдаг.
Иван Даценко шатаж байгаа онгоцтойгоо дайсны газар нутагт унаад зугтсаар өөрийнхөн дээрээ ирсэн. Харамсалтай нь СМЕРШ буюу “сөрөг тагнуулынхан” түүнийг баривчланмөрдөж эхэлсэн гэнэ. Ингээд Даценко тэндээсээ зугтсаныг эрэн сурвалжилсан ч барьж чадаагүй гэсэн мэдээ ч бий.
Гэтэл эстрадын бүжигчин, ЗХУ-ын ардын жүжигчин Махмуд Эсамбаев 1980-аад онд ийм түүх ярьсан байдаг. Тэрээр 1967 онд Канадад ЗХУ-ын соёлын өдрүүдийн үзэсгэлэнгийн үеэр концерт тоглоход дагестаны лизгин үндэстэн Эсамбаев “галын бүжиг” хэмээх бүчиг бүжсэн нь канадчуудад таалагдаж иймэрхүү бүжиг хийдэг индиан омогт түүнийг зочлуулсан байна.
Гэтэл омгийн удирдагч Бадарсан гал гэгч нь орос, украин хэлээр орчуулагчгүй ярьж Эсамбаевыг өөрийн урцандаа урьжээ. Тэрээр урцандаа орос, украин дуу дуулж, нандин нууцаа дэлгэн ярьсан гэнэ. Тэр өөрийгөө өнөөх нисгэгч Иван Даценко гээд өөрийн төрсөн нутаг, украинаа төрсөн тосгон Чернечий Ярыгаа дурсан ярьжээ.
Энэ бүхнийг Махмуд Эсамбаев хамгийн анх “Солветский экран” сэтгүүлд ярьсан бол хэдэн жилийн дараа “Труд” сонины сурвалжлагч өөртэй нь уулзаж энэ тухай асуухад дэлгэрэнгүй ярьсан байдаг.
2001-2003 онуудад оросын телевизийн “Жди меня”, /Намайг хүлээ” нэвтрүүлгээр энэ тухай яриа болж сураг тавьж байсан ч тодорхой мэдээлэл олж чадаагүй.
Эсамбаев далайн тэртээгээс ийм сонин мэдээ, гэрэл зурагтай эргэж ирлээ. Чернечий яр тосгоныхон ч өөрийн нутгийн баатрынхаа талаар тодорхой зүйл олж мэдэх гэж нэг биш удаа хичээсэн ч хаалттай нийгэмд энэ нь амжилт олсонгүй.
Харин гэрэл зургийг харьцуулан судалсан шүүхийн шинжээч Сергей Никитин гэрэл зураг дээрх хоёр эр нэг хүн байна гэсэн дүгнэлт гаргажээ. Энд мэдээж нүүрний гол шугам, хамар, эрүү, ам, шанаа зэрэг нь нэг хүнийх гэдгийг баталжээ.
Олон жилийн хугацаанд Иван Даценкогийн төрөл төрөгсөд түүнийг “олох” гэж, үүнд нь ч “Намайг хүлээ” нэвтрүүлгийнхэн оролцож хичээсэн ч амжилт олоогүй байна. Энэ хугацаанд дуучин Махмуд Эсамбаев ч насан эцэс болж канадын Жон Маккомбер буюу омгийн ахлагч Бадарсан гал ч насан өөд болжээ.
Харин сөрөг тагнуулынхнаас зугтааж амь гарсан ЗХУ-ын баатар нисгэгч хэрхэн Канадад очсон хийгээд яаж индиан омгийн ахлагч болсон зэрэг нь тайлагдашгүй нууц хэвээр үлджээ.

0 Сэтгэгдэл
Gan
Hudlaa.Oor hunii tuuhiig Danzan,Genden ch geh shig.Genden guain tuuh lav bish.Oor oor tuuh,namtrig holij hutgahaa boli.
2016.03.14
2016.03.13
2016.03.13