"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боомтын сайд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Мария Шарапова допингоос болж хэдэн сая доллар алдах вэ
Дэлхийн шилдэг теннисчин, америкийн тамирчин Женнифер Каприати Оросын тамирчин Мария Шарапова допинг хэрэглэсэн гэсэн дуулианы дараа түүний бүхий л цол, хэргэмийг хураах хэрэгтэй гэжээ.
Нэгэн цагт дэлхийн нэг номерын теннисчин байсан тэрээр “Эргэн тойронд юу болж байгааг харцгаа л даа. Шударга үнэн гэж байхгүй болж байна. Ямар ичмээр юм бэ. Энэ бүх худал хуурмаг, заль мэх миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Минийхээр бол энэ бүхэн үнэн байвал түүний бүх цол, алдар шагналыг хураах хэрэгтэй. Энэ бол зөвхөн түүний ч биш, өөр бусдын амьдрал” гэж твиттертээ бичжээ.
Дэлхийн шилдэг теннисчин Мария Шарапова Australian Open-2016 тэмцээнд оролцохоор допингийн шинжилгээнд ороход тэрээр мельдони хэрэглэсэн нь илэрсэн юм. Дэлхийн допингийн эсрэг агентлаг мельдоныг 2016 оны нэгдүгээр сараас допингийн жагсаалтад орсон энэ эмийг Шарапова 2006 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар ууж байгаа гэдгээ хэлсэн юм. Гэтэл бас Мельдони эмийг сэргээш буюу хориотой эмийн жагсаалтад орсон шүү хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мария Шараповад таван ч удаа анхааруулж байсан гэж The Times бичсэн байна.
Одоо Мария Шараповаг теннис тоглох эрхийг нь 2-4 жилээр хасах аюул нүүрлэж байна.
Үүний зэрэгцээ дэлхийн шилдэг энэ тамирчинтай реклам сурталчилгааны гэрээ байгуулсан дэлхийн брэнд том компаниуд гэрээгээ цуцалснаар Форбес сэтгүүлийн судалгаагаар 25 орчим сая доллартай энэ тамирчин илүү хүнд байдалд орж байгаа юм.
Одоогоор Мария Шараповатай гэрээ байгуулан ажиллаж байсан авто машин үйлдвэрлэлийн PORSCHE AG, спортын хувцас хэрэглэлийн Nike болон цаг үйлдвэрлэлийн TAG Heuer компаниуд гэрээгээ үргэлжлүүлэхээс татгалзаад байна.
Спортын маркетингийн шинжээч Найжел Карригийн хэлж байгаагаар бол Шараповагийн дэвжээнд гарахыг хориглох юм бол энэ түүнд санхүүгийн асар их алдагдал авчирна гэнэ. Зөвхөн Nike компанитай гэхэд л Шарапова найман жилийн хугацаанд бараг 50 сая фунт стерлингийн гэрээ хийснээ цуцлахаар боллоо.
“Хэрэв Мариягийн тэмцээнд орох эрхийг дөрвөн жилээр хасах юм бол тэр 100 сая фунт стерлинг алдана. Түүнтэй гэрээ хийсэн компаниуд маш хүндээр тусган авч байна” гэж Карри хэлснийг The Sun иш татжээ.
Юутай ч Олон улсын теннисийн холбоо ITF, оросын тамирчин Мария Шараповаг энэ сарын 12-ноос эхлэн тэмцээнд оролцуулахгүйгээр шийдвэрлээд түүний тухай асуудлыг гуравдугаар сарын 23-нд Лондон хотод эхлэн хэлэлцэхээр төлөвлөөд байна. Эндээс түүний тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах эсэх шийдвэр гарна.
Мария Шарапова олон улсын теннисийн Их дуулга тэмцээний ганцаарчилсан төрлийн таван удаагийн аварга, 2012 оны Олимпын мөнгөн медальт тамирчин.
Forbes сэтгүүл Мария Шараповаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 алдартан”-ы тоонд оруулсан байдаг. 2010-2011 онд мөн энэ сэтгүүлийн судалгаагаар манай гаригийн хамгийн өндөр орлоготой тамирчны тоонд орсон. Энэ хугацаанд тэрээр 24,2 сая долларын орлого олсон байдаг. Мөн 2012 оны зургадугар сараас 2013 оны зургадугаар сард Шарапова 29 сая долларын орлоготой ажилласан гэж Forbes зарласан.

0 Сэтгэгдэл