Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Амур мужид өнгөт цас оржээ


ОХУ-ын Амур мужийн хэд хэдэн районд эмэгтэйчүүдийн баярын үеэр ер бусын өнгөт цас орсон тухай оросын Метеоновости мэдээлжээ. Энд орсон цас улбар ягаан, шаргал өнгөтэй байсан гэнэ.
Үүнийг Умард Хятад, Өвөр монголын тал, цөлийг дайрсан циклон орж ирж байгаатай холбон тайлбарлаж байна. Эдгээр нутагт орсон их цасны дээд давхаргыг агаарын хүчтэй урсгал агаар мандалд хөөргөн цацсан нь ийн оросын нутагт орж байгаа гэжээ. Ийм өнгөт цас Амур нутагт 4-5 жилд нэг удаа хаврын циклон салхины улмаас ордог гэнэ.

0 Сэтгэгдэл
1996 ond biluu dee Ulaanbaatart shar tsas orj bilee.
Хамгийн их уншсан