Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр настай охин хувцасаа өмсөх гэж цагдаа дууджээ

АНУ-ын Гринвилл тойргийн цагдаагийн газарт яаралтай дуудлагын утас хангинахад жижүүр авсан ч хэн ч юу ч хэлсэнгүй, харин утасны цаана жаахан хүүхэд шуухитнаж ямар нэгэн зүйл шулганасан байна. Цагдаагийнхан хаягаар нь очиход бүх зүйл хэвийн байжээ. “Хаалга онгойлгоход өмдөө дутуу өмсчихсөн бяцхан охин гарч ирээд “сайн уу” гэсэн” хэмээн  дуудлагаар очсон цагдаа-эмэгтэй хэлсэн байна.
 
Бяцхан Али охины ээж болсон үйл явдлыг сонсоод “Ямар нэгэн  тусламж хэрэгтэй бол гар утасаар яаж 911 дуудахыг охиндоо зааж өгсөн юм” гээд тэр яаж үүнийг чадав аа хэмээн гайхсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан