Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аваргууд бүгд бүсээ алдсан үдэш

-Аварга болох амархан ч аваргаа хамгаалдаг аварга л хэрэгтэй байна-

Б.БААТАР


“Ultimate Fighting Championship” буюу спортынхны хэллэгээр “UFC” холимог тулааны гайхалтай тоглолтууд АНУ-ын Лас Вегас хотод өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ удаад эмэгтэй төрөлд Холли Холм Миеша Тэйтын эсрэг аваргын бүсээ хамгаалах тулаан хийсэн бол эрэгтэй холимог төрөлд Ирландын “махчин” Конор МакГрегор АНУ-ын Нэйт Диазтэй тулалдсан юм. Энэ төрлийн дэлхийн чансааг тодорхойлдог шилдэг тулаанчид түүхэнд гайхалтай дурсамж, тулааны урлагт тодоор гэрэлтэх түүх болон үлддэг болсон гэхэд хилсдэхгүй.
Шинэ аваргуудын хувьд бүсээ хамгаалах шийдвэрлэх тоглолт байсан бөгөөд эмэгтэй эрэгтэй төрөлд аль аль нь чухал тулаан хийсэн юм. Спортын түүхэнд мэргэжлийнх гэх төрөлд их хөрөнгө зарцуулж, маш их хэмжээний мөнгө яригддаг цаг үед бид амьдарч байгаагийн хувьд энэ өдрийг онцлохгүй байхын аргагүй билээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур хагас хөнгөн жингийн аварга Хозе Алду Ирланд эр Конор МакГрегортой тулалдсан. Энэ бол “UFC-гийн түүхэн дэхь хамгийн дуулиантай тулааны нэг” гэж хэвлэлийнхэн, бизнесмэнүүд, одод хүлээн зөвшөөрч байв. Гэсэн ч 2006 оноос хойш босоо аварга байсан Алду хэдхэн секундын дотор Ирланд эрд ялагдаж, түүхийг эргүүлсэн. Тулааны дараа МакГрегор “Тэр хурдтай босоо аварга байсан нь үнэн. Энэ тулаанд би хүчтэй цохиж чадсангүй. Хурдан тулаан болсонд бага зэрэг сэтгэл дундуур байна” гэж ярьсан юм. Түүний амнаас гарах үг бүр өрсөлдөгчгүй шинэ залуу үе гарч ирж байгааг батлах мэт сэтгэгдэл төрүүлж байсан билээ. Гэсэн ч шилдэг гэдгээ харуулж чадаагүй, оновчтой цохилтоор аварга болсон гэхээр байдал үүссэн тул МакГрегор энэ сарын 5-ны өдөр дэлхийн аварга Рафаель Дос Аньостой тулалдахаар товлосон. Харин Аньосын хөл гэмтэлтэй байсан учраас өөр өрсөлдөгч хайж эхэлсэн. Богино хугацаанд АНУ-ын Нэйт Диазд санал тавьж, ийнхүү өнгөрсөн амралтын өдөр халз туллаа.

Холимог тулааны төрөлд АНУ-ын Нэйт Диаз чансаа дундуур тамирчин байсан нь үнэн. Гэхдээ туршлага илүү гэдэг нь ойлгомжтой. Нэйт нь АНУ-ын Калифорни мужийн Стоктон хотод төрсөн. Тэрээр 1985 оны тамирчин бөгөөд карьер нь “уруудаж” яваа нэгэн гэхэд хилсдэхгүй хэмээн олон хүн хэлж байсан. “Хөгшин эр” гэх нэрийг хэвлэлийн бага хурал дээр Ирланд “махчин” МакГрегор өгч, тулааныг сонирхолтой болгохыг хичээсэн. Амралтын өдөр болсон тулааны гол баатар Нэйт Диаз 28 тулааны 18-д нь ялалт байгуулсан бол 10 ялагдал хүлээсэн. Тамирчины хувьд оргил жил нь 2007-2008 он.

Хэл ам ихтэй гэгдэж байсан хөнгөн жингийн холимог тулаанч Ирландын “махчин” эр МакГрегор мэргэжлийн боксын өнөө цагийн “аймшиггүй бээлийт” хочит Флойд Майвезерийг тулаанд дуудаж байсан удаатай. Учир нь тэрээр өөрийн олсон мөнгөөр бусдыг байнга элдэвлэж, үг хэл амаар доромжилдог нэгэн байсан учраас хоёр өөр төрлийн тулаанч дэлхий нийтийн анхаарлыг татсан аж. Өнгөрсөн намар өөрийн карьерийн нийт 49 тулаанд нэг ч ялагдал хүлээгээгүй зодог тайлсан Флойд Майвезер бусдын өмнө эвгүй байдалд ороод чимээгүй болсон.
Ингээд тулаан эхэлж Ирландын “махчин” Конор МакГрегор АНУ-ын Нэйт Диазтэй тулалдсан юм. Эхний үед аварга Диазын баруун хөмсөг хэсэгт дараалсан цохилт хийж, хүнд байдалд оруулан цус нь тогтохгүй байх хэмжээнд хүргэсэн. Хэд хэдэн удаагийн үйлдлийн дараа Ирланд эрийг “баавартай” байгааг тайлбарлагч онцлон хэлж байсан юм. Тулааны хоёрдугаар үед цусаа тогтоолгож чадсан Диаз хүчээ нөөж, нэг цохилтын эсрэг хоёр цохилт өгч өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. Ээлж дараалсан цохилтууд нэг нэгнээ хөл дээр нь тогтоож байсан ч дэвжээ дүүрэн Диазын хөмсөгнөөс урссан цус болсон байв. Хоёрдугаар үе дуусахын хоёр минутын үед Диаз Ирланд эрийг газар унаган хүзүүг нь боож, өчих мэхээр ялалт байгуулсан юм. Ингээд “махчин” Ирланд аваргын бүсээ алдаж, АНУ-ын холимог тулааны шинэ аварга нь Диаз болсон. Конор МакГрегор тулааны дараа өөрийнхөө давуу байдлаа алдсан тухай хэлж тулаан дахин үргэлжлэх болно гэдгийг онцолжээ. Харин 1985 оны тулаанч, шинэхэн аварга “Том амтай хүмүүсийг ингэдэг юм. Надтай тулалдах боломж олгосонд талархаж байна” хэмээн хатуу үг чулуудав. Ингээд эрэгтэй төрөлд шинэ аваргатай болсон.
Дээрх тулааны өмнө эмэгтэйчүүдийн аваргын бүс хамгаалах шилдэг тулаан болсон. Энэ үдэш АНУ-ын Лас Вегас хотод холимог тулаанд эмэгтэй төрөлд Холли Холм, Миеша Тэйтын эсрэг хүч үзсэн. Босоо аварга Ронда Роусейг буулган авсан Холли Холм 10 тулалдаж нэг ч ялагдаагүй бол өрсөлдөгч Миеша Тэйт 17 тулалдаж тав  ялагдсан байсан юм. Холли Холм хэвлэлийн бага хурлын үеэр өрсөлдөгчөөсөө өөртөө итгэлтэй байгаа эсэхийг дахин асууж “тохуурхсан” удаатай. Холли өмнө нь мэргэжлийн боксоор дэлхийн аварга болж байсан бөгөөд “гурван жингийн хосолсон аварга” гэдгээр нь тамирчид, спорт сонирхогчид мэднэ.

“Босоо аварга” Ронда Роусей,  “гурван жингийн хосолсон аварга” Холли Холм болон Миеша Тэйт нарыг ийнхүү гурван биеэ тойрсон ялалт байгуулсан түүхт үйл явдал болж байна.

Хамгийн анх 1876 онд эмэгтэйчүүдийн дундах анхны мэргэжлийн тулаан Нелл Саундерс болон Роүз Хэрландийн дунд болж байсан. Тухайн үед ялсан тамирчин цөцгийн тосны мөнгөн саваар шагнуулсан гэдэг. Өнөөдөр мэргэжлийн тулаанчид 30 минут тулалдаад 300 мянга, гурван сая ам.доллар хүртэл мөнгө авдаг болж. Үүний ард хэдэн зуун сая ам.долларын ч бооцоо явдаг гэдгийг мэргэжлийн тулааны холбоод баталдаг. Ямартай ч өнгөрсөн амралтын өдөр Лас Вегас хотод аваргууд ялагдаж, шинэхэн аваргууд баяраа тэмдэглэв. Мэргэжлийн тулааны дэвжээн дээр “аварга болох амархан ч аваргаа хамгаалдаг аварга л хэрэгтэй байна” хэмээн Майк Тайсон хэлжээ.

0 Сэтгэгдэл
Ха ха бүсээ алдлаа ч гэх шиг
Saihan zorgooroo avjiina daa. Ufc-n talaar sain medehgui hun bichsen bololtoi.
hudalch ba na id uud
сайхан худлаа мэдээлэл оруулж байнаа аваргын бүсээ алдлаа ч гэх шиг
Conor avargiin busee aldaagui Jin ugsuj togloson.. Nate shine avarga boloogui !!! jaahan boditoi unen medeelel oruulj bgaach. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хамгийн их уншсан