Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Гэр бүл салсан хамгийн инээдэмтэй тохиолдлууд
10. Германы Ганноверт польшийн цагаач хос гэр бүлээ батлуулах гэж байтал 50 настай нөхөрт нь өөрөөс нь 16 дүү сүйт бүсгүйн үс таалагдсангүй. Ингээд тэрээр гал тогооны хутга аваад эмэгтэйн үсийг тайрахаар оролдтол эмэгтэй уурлан цагдаад хандах нь тэр. Улмаар батлуулж амжаагүй гэр бүл салах нь тэр.
9.Малайзын бизнесмэн Рослан Нгахын хоёр эхнэр дотнын найз бүсгүй нь нэгэн зэрэг нөхрөөсөө салах өргөдөл өгснөөр 44 настай тэрээр ердөө гуравхан минутын дотор хоёр эхнэрээсээ салж дээд амжилт тогтоожээ.
8. Иерусалимын шашны шүүх 19 жилийн хугацаанд нэгэн гэр бүлийн хоёрыг дөрвөн удаа салгаж, таван удаа гэрлэлтийг нь баталсан гэнэ. Эхнэр, нөхөр хоёр онцгой огцом ууртай, шашны гүн итгэлтэйгээс жижигхэн маргаан зөрчлийг ч тэсэлгүй салах өргөдлөө бичдэгээс тэр гэнэ.
7.Оросын найруулагч Леонид Нечаев хайртай бүсгүй Антонинатай гэрлээд хоршооллын байранд нь очиж хамтран суух болж. Хадам эх нь түүнд тасалгааны бараг талыг эзэлсэн зуун настай аварга том цэцгийг бяцхан тайраадах гэж. Харин Леонид цэцгийг зөвхөн иш болтол нь “тайрч” орхиж. Үүнийг харсан хадам ээж ухаан алдан унаж түргэн тусламж дуудахад хүрчээ. Сэргэмэгцээ тэрээр “Нэг бол би, эсвэл чи энд үлдэнэ” гэснээс болоод шинэ гэр бүл салах нь тэр.
6. Сирийн хурим дээр сүйт бүсгүй нь нөхөртөө зориулж шог дуу дуулах ёстой гэнэ. Латакия хотод хуримлаж байсан сүйт бүсгүй “Миний илжигхэн минь би чамдаа хайртай” гэсэн зохиомж бэлтгэж, зочдыг бүжиглэхийг урьжээ. Харин нөхөр нь микрофон аваад шууд л “таляк” хэмээн гурвантаа хашгирснаар хурим өндөрлөжээ.
5. Румыны тэтгэврийн өвгөн 67 настай Санду гэгч 47 настай эмэгтэйтэй гэрлээд найман сар хамт амьдарч. Гэтэл эхнэрийн нь хайртай муур сүйт залуугийн хайртай хоёр тотийг идчихэж. Яахав дээ, муур бол эхнэрийн нь хайртай амьтан байж болно, гэтэл тоть бол нөхрийн нь хайртай амьтан, эхнэрээс ч илүү. Тэгээд л салах өргөдлөө өгч.
4. Английн хөлбөмбөгийн хорхойтон, хөгжөөн дэмжигч Нил Дьюхарт хөлбөмбөгчдийн гарын үсэгтэй цамцны цуглуулгатай. Гэтэл эхнэр нь түүний цуглуулгаас хамгийн хайртай футболкийг нь угаачихсан гэнэ. Уурссан Нил шууд л салах өргөдлөө бичсэн байна.
3. Америкийн Кливлендийн Бебе гэдэг эмэгтэй адал явдалт номын жинхэнэ хорхойтон. Шинэ ном бүрийг шимтэн уншина. Гэтэл түүний нөхөр Даниэлсон шинэ номын 30 дугаар хуудасны хоосон зайд алуурчны нэрийг биччихээд байж. Мэдээж Бебед цааш унших сонирхолгүй болж таараа. Ингээд л Бебе салах өргөдлөө өгсөн байна. Гэр бүл салгах тухай шүүхийн тогтоолд “Нөхрийн хэрцгий хандлагын улмаас ....” гэж тэмдэглэжээ.
2. Германы 55 настай фермер Вольфганг Зобер интернетээр 38 настай Рэнди Виктория гэдэг эмэгтэйтэй танилцаж гэрлэхээр болжээ. Гэрэл зураг дээр тэр үнэхээр эелдэг, гоо харагдсан байна. Хурим болоод анхны шөнө болсон чинь хатагтай Рэнди эмэгтэй биш бүр ч хоёр хүүхдийн эцэг, эр хүн болохыг мэдсэн гэнэ. Мэдээж тэр дороо л салж, харин нутгийн транссексуалистууд Вольфгангийг буруушаацгаасан гэнэ.
1. Герман эр ч яахав өөрөө л өргөдлөө өгч. Харин боснийн 32 настай Аднан Кларич, 27 настай Сана хоёр мөн л интернетээр танилцаж удтал элгэмсэг, тачаангуй харилцсаны эцэст бие биенээ хүсэмжлэн уулзахаар болж. Гэтэл санаанд оромгүй явдал болж хэн хэн нь нөгөөгөө хууран мэхлэгч хэмээн хоёулаа салах өргөдөл өгсөн байна. Ээ дээ энэ интернет гэж үү.......

0 Сэтгэгдэл
Gggg
Mongol dah hamgiin hachin archaagui salaltiig miniih ghd bolno uchir ni 5 jil hanilsan hani min namaig 5han sartai huuhdee pampersnaas gargaagui gj heleed nadad iim zardal unetei bn gd salay gj ichihchgui eejteigee irj heleed chirch huusiimdag ted hoyulaa bagshiin deeded ajildag bolomjtoi humuus shuudee ichmeer
2016.09.12