Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймаг, сумдын наадам долдугаар сарын 15-25-нд болно

Засгийн газар тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын 15-25-нд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Долдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод Ази, Европын дээд түвшний уулзалт болох юм. Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг долдугаар сарын 11-15  гэж заасан байна. Аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг долдугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан