Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Зэрлэг зугаа
А.АКЭРКЭ
Олон нийтийн цахим сүлжээнийхнийг өнгөрсөн долоо хоногт талцуулсан нэг сэдэв нь “Дүнжингарав-2016” уралдаан байлаа. Цөөн хэд нь, өв соёл гэж үзэж байхад дийлэнх нь эсрэг саналтай байв. Тодруулбал, “Нүд халтираад харж ч чадахгүй юм байна. Ийм аймаар уралдааныг жаахан дулаартал хойшлуулж болдоггүй юм байх даа. Юунаас нь жаргал, цэнгэл мэдэрдэг юм бол доо”, “Нялх хүүхдийг барьцаалж догшин адгууснаас таашаал авдаг ГАЖ ДОНТНУУД”, “Хахир хавраар учир мэдэхгүй хүүхэд, хэл мэдэхгүй адгуус тамлах нь хэнд хэрэгтэй юм”, “Хурдан морийг хоногийн хоолоо чадан ядан залгуулж байгаа үхсэн ч хохь нь болох ядуусын хүүхдүүд унадаг болохоос бус УИХ-ын гишүүн М.Энхболд, Ч.Улаан, Г.Батхүү, Б.Наранхүүгийн үр хүүхэд унадаггүй юм. Хүүхдийн амь насаар дэнчин тавьж зугаагаа гаргаж байна. Нэг их хөөрөг даалин гаанс торгоор өөрсдийгөө гоёж, ядуу ард түмэндээ баярхсан Манжийн хаан шиг шинэ цагийн феодлууд” гэх мэтчлэн үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдлүүдийг та лав харсан байх. Гэвч ийм талцал зөвхөн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөөгүй. Одоо ч үргэлжилсээр...
Хэдэн жилийн өмнөөс угшилтай эл асуудалд цэг тавих эрх мэдэлтэн, төрийн түшээд өнөөдөр байхгүй байгааг гаргасан хууль, тогтоомж, захирамжаасаа буцдгаас нь бэлхнээ харж болно. Уг нь, өнгөрсөн сард Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан байдаг. Тэрээр, ирэх тавдугаар сарын 1 хүртэл буюу өвөл, хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.
Харамсалтай нь, тэрээр энэхүү шийдвэрээсээ буцсан. Үүнийгээ “Дүнжингарав-2016”-г Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр нь миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Мөн манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй.
Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээсэн. Хүүхдүүдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, тэднийг болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон” хэмээн тайлбарлажээ. Мөн өнгөрсөн амралтын өдөр болсон уралдаан нь Хөдөлмөрийн сайдын тушаалыг зөрчсөн хэрэг болж буй юм. Тодруулбал, Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 3.10.2-т: хүүхдээр “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах” -ыг хориглосон байсан.
Энэ мэтээр гаргасан шийдвэрийнхээ талд бат зогсч чаддаггүй эрхтэн дархтнууд байгаа цагт энэ асуудалд цэг тавих боломж байхгүйг хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн “Дүнжингарав-2016” уралдаан харууллаа. Түүнчлэн жинхэнэ утгаар нь хүүхдийн эрхийн талаар дуу хоолой нь болж тэргүүн эгнээнд явах ёстой ганц байгууллага болох Хүүхдийн төлөө үндэсний газрынхан эл асуудалд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй ч өчигдөр өөрсдийн фэйсбүүк хуудаснаа “Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болж, түрүүлж ирсэн хурдан хүлгүүд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж өнжлөө. Засгийн газрын шийдвэрээр болдог тус уралдаан соёолон, их нас, азарга, эрлийз гэсэн дөрвөн ангиллаар болсон. Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулахын тулд уралдааны замыг хэд хэдэн удаа засч, янзлан стандарт шаардлагад нийцүүлснээс гадна уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарсан. Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран хүүхэд хамгаалал, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, хамгаалалтын хувцасны иж бүрэн байдлыг хангаж ажиллах, уралдааны зохион байгуулалт үйл ажиллагаанд хяналт тавин бүртгэл хийж, хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөмж өгч хамтран ажиллалаа” гэсэн мэдээг нийтлэв. Гэхдээ тэд хүүхэд, унаж бэртлээ гэдэг мэдээллийг огт дурдсангүй, дурдахыг ч хүссэнгүй бололтой.
Харин Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооныхны өгсөн мэдээллээр бол 16 хүүхэд мориноосоо унажээ. Одоо тэдний биеийн байдал ямар байгаад хариулт өгөх хүн алга. Мөн цас ихтэй байснаас морьд давхихад хэцүү байсан гэдгийг унаач хүүхдүүд хэлсэн байна.
Харамсалтай гэмээр нэгэн тоо баримтыг сөхвөл 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал гарсан байдаг. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авчээ. Түүнчлэн өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумнаа болсон “Жавхлант шаргын хурд”-д зургаан хүүхэд мориноосоо унасан гэх мэдээлэл ч бий. Гэвч зүрх зүсэм эдгээр тоон мэдээлэлд ач холбогдол өгч буй байгууллага нь даанч цөөн байна.
Уг нь, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрхийн асуудалд судалгаа хийж үзээд хуульчдын зүгээс хаврын хурдан морь унаач хүүхдийн эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь унахад тохиромжтой бие бялдар, нас, оюун ухааны хувьд өөрийн болоод бусдын үйлдлийг ойлгох, өөрт үүсч болох эрсдэлийг бүрэн ойлгож, ухаарах насанд хүрсэн үед нь хаврын хурдан морины уралдаанд оролцуулдаг болох хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, 16-гаас дээш насныхныг хаврын хурдан морины уралдаанд оролцуулж байх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор санал нэгдсэн байдаг. Түүнчлэн хаврын хурдан морины уралдаан маш олон эрсдэлтэй нөхцөлд болдгоос гадна хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо манай улсад одоогоор байхгүй нь гол асуудал гэж үзсэн. Тиймдээ ч хурдан морь унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохироход уяач, эцэг эхтэй нь тохиролцоод эмчилгээний зардлыг төлөх төдийгөөр өнгөрөх, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх болон хүлээлгэх эзэнгүй, хэн нэгэн буруутай этгээдийг тогтоож хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй учир хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болсоор байгааг өгүүлж байлаа.
Ингээд НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн Энди Брауны нэгэн бичлэгээс түүвэрлэн хүргэе.
Отгонбаатар: Хоёр эрүүл хүү маань хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй болсон
15 настай морь унаач хүү Будгарав одоогоос таван жилийн өмнө сунгаа хийх үеэр мориноосоо унаж, моринд гишгүүлсний улмаас үүдэн шүднүүд нь унаж, хоёр хөл нь хугарчээ. Тухайн үед Будгарав хүү ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэл өмсөөгүй, даатгалд хамрагдаагүй байж. Тэр бүү хэл уяач нь хүүгийн гэмтлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг хүсээгүй бөгөөд эмнэлэгт ч хандаагүй байна. Тэр хүүгийн хөлийг тэмээний ноосоор чиг барин боож, бусад хүнд хэлэхгүй байхыг анхааруулжээ. Гэвч сарын дараа гэхэд түүний хөл үрэвсэж, өвчин нь улам хүндэрчээ. Түүний 13 настай дүү Мөнх-Эрдэнэ ч бас хурдан морь унаач. Өвлийн уралдааны үед морь нь халтирсны улмаас унажээ. Мөнх-Эрдэнэ хамгаалалтын малгай өмсөөгүй байсан тул толгойгоороо газар мөргөн унаж, гавлын ясанд нь гэмтэл учирсан байна. Мөнх-Эрдэнэ хүүгийн гэмтэл арай хөнгөн. Гэвч дахин толгойдоо гэмтэл авбал үхлийн аюулд хүргэх тухай эмч нар түүнд анхааруулжээ. Хэдийгээр эцэг, эх нь хориглодог боловч уяачид түүнийг хурдан морь унахыг ятгадаг гэнэ. Унаач хүүхдүүдийг даатгалд хамруулах боловч энэ уралдаан цэнгээний гол “одод” болох морьдтой харьцуулахад хамаагүй багаар үнэлдэг байна. Будгаравын аав Отгонбаатар нь улирлын чанартай ажил хийдэг тул морин уралдаан тэдний гэр бүлийн орлого олох гол эх үүсвэр болдог.
Одоо тэдний гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн мөнгө, мөн хүнсний талоноор амьдарч байна. Морь уяачид тэдний гэр бүлд гэмтсэн хүүхэд болгонд нь 200 000 төгрөг өгчээ. “Амьдрал маш хэцүү байна. Бидний амьдралд мөнгө огт хүрэлцэхгүй байна” хэмээн Отгонбаатар харамсан өгүүлжээ. Мөн “Морин уралдааны тухай миний бодол өөр болсон. Уламжлал бүхэлдээ алдагдаж том бизнес болжээ. Хоёр сайхан эрүүл хүүтэй байсан бол одоо хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй боллоо” хэмээн ярьсан байна. Үнэндээ Отгонбаатарынх шиг айл олон бий. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоотой болсон цагт, эл асуудал цэгцрэх хүртэл дээрх шиг хохирогч болоод үлдэх хүүхдийн тоо буурахгүй л болов уу.
Харин эл асуудалд алдарт уяачид ямар бодолтой явдгийг сонирхуулъя.
Т.Батсүх: Уяачдын холбооноос зохион байгуулсан уралдаанд хүүхэд бэртэж гэмтсэн, тохиолдол байдаггүй
2015 оны Монгол Улсын шилдэг уяач болсон Т.Батсүх “Зууны мэдээ” сонины сурвалжлагчид ийн ярьжээ.
-Уралдаанч хүүхдийн эрхийн асуудал их яригддаг болж энэ талаар таны бодол?
-Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн тухай ярьдаг хүмүүс эхлээд хурдан морь унадаг хүүхдийн тухай ярьдаг болж. Гэтэл хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа маш олон асуудлын талаар бараг хөндөхгүй байна. Улс, аймгийн Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уралдаануудад хүүхэд бэртэж гэмтсэн, эндсэн тохиолдол байдаггүй юм. Харин хувь хүмүүсийн зохион байгуулсан /насны ой, тэмдэглэлт өдөрлөг, алдар цол, одон шагналын цайллагын уралдаан гэх мэт/ уралдаанд асуудал гарсан тохиолдол бий. Үүнийг нарийн судлах хэрэгтэй л дээ. Хүүхдээр морь унуулахгүй байх санаатай, тийм шийдвэр гаргуулах гэсэн хүмүүс байна. Гэтэл морин уралдаан бол монголчуудын их баяр цэнгэлийн нэг, өөрийн гэсэн өв соёл. Наадмаар бид морио уралдуулж ард түмнээ баясгадаг гэж ойлгодог тийм ч уламжлалтай, түүхтэй, соёлтой ард түмэн. Холын зайн уралдаан гэдгээрээ хүүхэд унахгүй бол болдоггүйг хэн ч ойлгохоор зүйл.
Н.Даш-Өлзий: Морин уралдааныг хүүхэдгүйгээр явуулах боломжгүй
Тод манлай уяач Н.Даш-Өлзий www.newscom.mn сайтад дээрх асуудлын талаар тодруулга өгчээ.
-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль саяхан батлагдчихлаа. Тус хуульд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байгаа. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзсэн?
-Бага насны хүүхдээр морь унуулдаг энэ тогтолцоог бид цоо шинээр бий болгочихсон юм биш. Олон арван жил хүүхэд морио унаж уралдаад, адуугаа адгуулаад ирсэн том уламжлал, өв соёл юм. Хэн дуртай нь хууль гаргаад түүнээ батлуулчихаад үндэснийхээ өв соёлыг устгах санаагаа гүйцэлдүүлж болохгүй шүү дээ. Монголын үндэсний морин уралдааныг хүүхэдгүйгээр явуулах боломж байхгүй. Хүүхэд хурдан морь унаж, уралдаж байгаа учраас бусад уралдаанаас ялгагдах онцлог нь болж байгаа юм. Уяачид хүүхдүүдээрээ л морь унуулдаг шүү дээ.
-Хүүхдүүдээс ямар нэгэн байдлаар мориноосоо ойчиж гэмтэл бэртэл авлаа гэхэд Уяачдын холбоо хариуцлага хүлээх юм уу?
-Аливаа спортод ямар нэг байдлаар эрсдэл гардаг. Бид эрсдэл золиос гарах ёстой гэж үзэж байгаа. Тийм үйлдэл гарахгүй ээ. Ер нь, “Дүнжингарав” уралдаан бол бай шагнал өндөртэй, түүнийгээ дагаад уяачдын болон унаач хүүхдийн хариуцлага ч бас яригддаг. Энэ уралдааныг зохион байгуулаад 16 жил болж байна. Мориноосоо ойчоод хөнгөн гэмтсэн хүүхэд л бий юу гэхээс үхэж үрэгдсэн юм байхгүй. Ер нь, монгол адуу эдлэх, уралдуулах соёлыг устгая гэсэн л санаа зорилготой хууль батлагдсан. Хүүхдээр морь унуулна гэдгийг хөдөөний иргэд, уяачид бүгд хүлээн зөвшөөрдөг шүү дээ.
Л.Цандэлэг: УИХ–д байдаг уяач гишүүд мэдээж эсэргүүцсэн л байж таараа
Тод манлай уяач Л.Цандэлэгийн дээрх сайтад өгсөн ярилцлага олон хүнээс шүүмжлэл сонссон ярилцлагаас нь түүвэрлэн хүргэе.
-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг их зөв болсон гэх иргэд ч байна. Зарим нь үндэснийхээ өв уламжлалаар улс төр хийж байна гэх юм. Энэ хуулийг боловсруулахдаа УИХ-д байдаг уяач гишүүдээсээ санал авч, байнгын хороогоороо хэлэлцүүлсэн л байлгүй дээ.
-Хүүхдийн эрх ярьж байгаа нь зөв боловч морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй, дээрээс нь хязгаарласан, бүр тэвчишгүй хөдөлмөр гэж тооцож байгаа нь утгагүй. Хөдөөний малчид ч гэсэн өөрийнхөө хүүхдээр хурдан морио унуулдаг. Хүүхэд нь мориноосоо ойчиход за боль гэдэггүй шүү дээ. Ойчиж байж морь унаж сурна гээд дахиад л мордуулдаг. Энэ бол амьдралаар батлагдсан хууль.
Үнэхээр эсэргүүцэж байсан бол аль дээрээс хүүхэд морь унахааргүй байх байсан юм. Аль дээр үеийн ардын хувьсгалаас өмнө хүртэл байсан л зүйл шүү дээ. Сонгууль дөхчихсөн болохоор өөртөө оноо авах гээд ийм хууль батлуулсан нь тодорхой. “Дүнжингарав” уралдаан Төв аймагт болдог. ММСУХ–ны дарга нь Төв аймгийнх, мөн сөрөг хүчний хүн. Анхнаасаа л М.Энхболдыг эсэргүүцсэн аястай хууль санаачилсан. Энэ спортыг ингэж улстөржүүлж болохгүй. Улс төрийн энэ шоу нь явсаар явсаар бүх уяачдын хөдөлмөрт сөргөөр нөлөөлж байгаа нь хамгийн гол буруу. УИХ–д байдаг уяач гишүүд мэдээж эсэргүүцсэн л байж таараа.
-Унаач хүүхдийн дундаж цалин нь хэд байх вэ?
-300-600 мянга. Энэ хүүхэд чинь зуны гурван сар морь уналаа гэж бодоход 900-гаад мянган төгрөгийн орлого олж байна. Өрх гэрээ тэжээж байна. Өөрийнхөө өмсөх зүүх, хичээл номын хэрэглээгээ бүрэн авчихна. Дээр нь айраг түрүүний бай шагналын 20 хувь гэдэг чинь овоо юм очно. Хурдан морио унуулж байгаа хүн чинь тэр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг бүрэн даана. Хэн л хүний хүүхэд авчирч албатай юм шиг морь унуулчихаад амийг нь алдчихна гэж санах вэ дээ. Энэ бол байж болохгүй асуудал. Уяачид энэ мэтээр хүүхдийн эрхийг дэмжээд, хангаад байхад уралдааныг нь хязгаарлаж болохгүй. Яг яривал хүүхдээр хурдан морь унуулахыг хориглож байгаа нь өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж байна. Тэр хүүхэд чинь өөрөө спортоор хичээллэх, амжилт гаргах эрхтэй биз дээ.
Ямартай ч уяачид хаврын уралдааныг болиулах хүсэлгүй байгаа нь дээрх ярианаас нь илт. Тун удахгүй Хангайн бүсийн хаврын уралдаан Өвөрхангай аймагт болно. Цас ханзраагүй, хүйтэн байгаа энэ цаг үед хүүхэд унаж бэртэхгүй гэх баталгаа байхгүй. Олон аав, ээж балчир үрсээ осгож хөлдөлгүй, эсэн мэнд ирээсэй гэж залбирна. Энэ мэтээр балчир хүүхдүүдийнхээ гашуун нулимс, зовлонгоор нааддаг асуудалд цэг тавихгүй бол цаашид ч үргэлжилнэ. Харин энэ асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооныхон тун удахгүй дахин хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. Уг хуралд нь мориноос унаж бэртэж, гэмтсэн хүүхдүүд оролцох аж.
Мөн яаралтай эмчилгээнд орох шаардлагатай хүүхдүүдэд тусалж, дэмжих үүднээс аян хүртэл өрнүүлэхээр болсноо дуулгалаа.
Наад хуухэдууд ихэнх худалдагддаг юм шуу дээ ? 1 жилд 500000- 1000000 сая тогрогииг жилд эх эцэг нь авдаг юм биш уу ? Зарим бур хаядаг юм шиг байгаа юм даа ? Тиим учраас яаж ч байсан хэл ам гардаггуй
-“Дүнжингарав-2016” уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унажээ-

0 Сэтгэгдэл
Монгол ээж
эх эцэг нь яахаас ч буцахгүй шуналын тулам ба дээр нь эцэг эх нь биш бололттой. Хотын хүмүүсээс хүүхдээ хурдан морь унуул гэвэл нэг ч унуулахгүй.!!!!!!!!! Бичиг үсэггүй, заргалдах чадваргүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болохоор нь "тэнэг" согтуу, ухаангүй "ядуучуудыг" мөнгөөр "дээрэлхжээ. Хөөрхийс. эцэс сүүлд нь жижиг мөнгөний төлөө хүүхдээ тахир дутуу болгочихоод шуналын зандаа харамсаж суух гэж. Гэхдээ ямар ч өөрийгөө хамгаалах чадваргүй, мэдлэггүй хүмүүсийг дээрлэхэж, хуурч байгаа байгаа "алдарт морь уяач нарыг" тэднийг шагнаж, мангартдаг төрийн томчуул гэх мэт зөвхөн алдар нэр, мөнгө бодсон хүмүүсийг яах вэ, хүмүүсээ. Тэд хэзээ ч хүүхдээ хурдан морь унуулахгүй шүү дээ.
2016.03.02
2016.03.01