МҮОНРТ, Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол бага байна
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Өнөөдөр үрийн буудайн дуудлага худалдаа болно
2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна
Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
"Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай" гэв
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно
“Яндангүй бүс” байгуулна
Хотол бялууны захиалга эхэллээ
Монгол циркчид олон улсын тэмцээний шүүгчдийг суудлаас нь босгожээ
Монголд циркийн урлаг үүсч хөгжөөд 70 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид маань нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явна. Тухайлбал, дэлхийд данстай монгол циркчид маань Испани улсад болж байгаа олон улсын циркчдийн тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн “Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож буй юм. Өнөөдөр өндөрлөх ес дэх удаагийн тэмцээнд манай циркчид үзүүлбэрээ амжилттай үзүүлж, бусад орны циркчдийг болон шүүгчдийг хүртэл ангайлгаж чадсан байна. Урьд өмнө нь олон улсын циркийн тэмцээний шүүгчдийг нэгэн зэрэг суудлаас нь босгож байсан түүх үгүй аж. Тэгвэл ийнхүү анх удаа Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид маань шүүгчдийг суудлаас нь босгож чадлаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Өнгөрсөн сард Францад болсон “Massy” олон улсын циркийн наадмаас Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид дээсээр наадагчид, шидэлттэй акробат үзүүлбэрээр амжилттай оролцож алтан цомын эзэд болсон. Тэд “Жалам хар”-ын аялгуунд дээсээр наадаж, цэгцтэй алдаагүй гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ хэдэн жил барааг нь хараагүй алтан цомыг эх орондоо авчирч чадсан. Тиймээс энэ удаад ч гэсэн манай циркчид алтан цомыг нь авчрахыг үгүйсгэх аргагүй. Мөн энэхүү тэмцээний ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын цирк хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа. Ямартай ч өнөөдөр дүнгээ эцэслэн гаргах тэмцээнээс манай жүжигчид юм дуулгах нь гарцаагүй. Тиймдээ ч циркийн урлагт хайртай, шимтэн үздэг хүмүүс тэдэнд авдрыг нь ухаад алтыг нь аваад ирээрэй хэмээн захьж, дээлнийх нь захыг мушгиж, чих тавина хүлээж сууна. Дашрамд сонирхуулахад, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан “Монголын үндэсний цирк”-тэй хамтран зохион байгуулдаг “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД - 2016” олон улсын циркчдийн гурав дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт ирэх сарын 26-наас Монголын үзэгчид, хүүхэд багачуудад хүрэх нь. Энэ удаагийн тоглолтод 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр нийт 60 гаруй жүжигчид оролцохоор болжээ.
tiim shuu tsalin hangamjiig n nemeh heregtei
tiim shuu tsalin hangamjiig n nemeh heregtei
Монголын циркчид дэлхийн хаана ч Монголоо маш сайн сурталчилдаг учраас тэдний цалин хангамж, урамшууллыг маш өндөр болгоё.Ялангуяа үндэсний циркээ маш сайн дэмжие.Энэ бол жинхэнэ Монгол гайхамшиг мөн шүү...
-Тэмцээний дүн өнөөдөр гарна-
А.АКЭРКЭМонголд циркийн урлаг үүсч хөгжөөд 70 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид маань нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явна. Тухайлбал, дэлхийд данстай монгол циркчид маань Испани улсад болж байгаа олон улсын циркчдийн тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн “Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож буй юм. Өнөөдөр өндөрлөх ес дэх удаагийн тэмцээнд манай циркчид үзүүлбэрээ амжилттай үзүүлж, бусад орны циркчдийг болон шүүгчдийг хүртэл ангайлгаж чадсан байна. Урьд өмнө нь олон улсын циркийн тэмцээний шүүгчдийг нэгэн зэрэг суудлаас нь босгож байсан түүх үгүй аж. Тэгвэл ийнхүү анх удаа Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид маань шүүгчдийг суудлаас нь босгож чадлаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Өнгөрсөн сард Францад болсон “Massy” олон улсын циркийн наадмаас Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид дээсээр наадагчид, шидэлттэй акробат үзүүлбэрээр амжилттай оролцож алтан цомын эзэд болсон. Тэд “Жалам хар”-ын аялгуунд дээсээр наадаж, цэгцтэй алдаагүй гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ хэдэн жил барааг нь хараагүй алтан цомыг эх орондоо авчирч чадсан. Тиймээс энэ удаад ч гэсэн манай циркчид алтан цомыг нь авчрахыг үгүйсгэх аргагүй. Мөн энэхүү тэмцээний ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын цирк хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа. Ямартай ч өнөөдөр дүнгээ эцэслэн гаргах тэмцээнээс манай жүжигчид юм дуулгах нь гарцаагүй. Тиймдээ ч циркийн урлагт хайртай, шимтэн үздэг хүмүүс тэдэнд авдрыг нь ухаад алтыг нь аваад ирээрэй хэмээн захьж, дээлнийх нь захыг мушгиж, чих тавина хүлээж сууна. Дашрамд сонирхуулахад, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан “Монголын үндэсний цирк”-тэй хамтран зохион байгуулдаг “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД - 2016” олон улсын циркчдийн гурав дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт ирэх сарын 26-наас Монголын үзэгчид, хүүхэд багачуудад хүрэх нь. Энэ удаагийн тоглолтод 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр нийт 60 гаруй жүжигчид оролцохоор болжээ.
0 Сэтгэгдэл
com
Shuugchidiin bureldhuund Mongol hun baigaa gene shuu. Hezee ene avilgach setgelgeenees garah yum bol doo
2016.02.29
2016.02.29
2016.02.29
2016.02.29