“Үнэн үү” ток шоугаараа олонд танигдсан Р.Нямбаяр олон улс орноор аялсан нэгэн. FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн тэрээр аяллынхаа талаар багц DVD гаргаснаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийн мэдээлжээ. “Адал явдал, сэтгэл догдлуулсан бүхнээр дүүрэн дэлхийн шилдэг зохиолчдын уран зохиолын номыг дахин дахин уншиж өөрийн төсөөлсөн дэлхийн олон улсаар бодлоороо аялсан нь хожим намайг дэлхийн олон хот, улс, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах мөрөөдлийг өгсөн байх гэж боддог юм. За ямар ч байсан очих юмсан гэж мөрөөдөж байсан зүйлээ үзсэн.
Хэдэн зурагнууд, бичлэгээ 100 нас хүрчихээд үзээд сууж байх гэж л хийсэн байх...Тэгээд л хэнд ч хэрэггүй хог болоод надтай хамт алга болох биз дээ. Эдгээр бичлэгээ цуврал таван DVD болгон гаргалаа. Хоолоо идэхдээ битгий ном шагайж бай гэж загнуулж байсан тэр жаал нэг мөрөөдлөө биелүүллээ” гэжээ.