Б.БУЯНДАЛАЙ
“Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын олон услын тэмцээн ирэх зургаадугаар сард АНУ-д болно. 75.000 ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 24 тамирчин урилгаар оролцдогоороо онцлог тус тэмцээнд манай улсаас зургаан “хүн машин” өрсөлдөхөөр болжээ.
Уг тэмцээний урьдчилсан шалгаруулалтыг нэг сарын хугацаанд цахим сүлжээгээр явуулж, дүнгээ гаргасан юм. Ингэхэд нь олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар дэлхийн шилдэг 24 тамирчны тоонд багтжээ. Урьдчилсан шалгаруулалтын үеэр Э.Пүрэвжав “Numbers” төрөлд 80 цифрийг 18.06 секундэд тогтоон, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Сонирхуулахад, өнгөрсөн жил тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсоноос “Images” төрөлд өрсөлдсөн Т.Энхжин 30 дүрсийг 14 секундэд цээжилж, дэлхийн дээд амжилт тогтоосон билээ.