2-р сарын 24-ний өдөр Элчин сайд Шин Хаймин МУИС-ийн урилгаар тус сургуульд зочлон, “Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг цогцлоох нь” сэдэвт лекц уншлаа.
Элчин сайд Шин Хаймин лекцдээ өнөөгийн Хятад орны хөгжлийн байдал болон бүтээн байгуулалтын ололт амжилтын талаар танилцуулан, ХКН-ын удирдлага дор “Дөрвөн төгөлдөржилт” стратегийн зорилтын дагуу “ Хоёр 100 жил”-ийн хөгжлийн зорилт болон Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх “Хятадын мөрөөдөл” –ийг дурдсан юм. Өнгөрсөн жил ХКН-ын XVIII удаагийн V бүгд хурлаар XIII таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай саналыг батлан, инновацийн хөгжил, зохицуулалттай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтдаа хүртэх хөгжил гэсэн 5 том, шинэ үзэл баримтлал дэвшүүлж, Хятад улсын ирээдүйн чиг хандлагыг улам бүр тодотгосон. Өнгөрсөн жил Хятад улсын эдийн засаг өндөр, тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн, эдийн засгийн 6,9 хувийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлсэн. Цаашид үргэлжлүүлэн хөгжлийн ”шинэ хэв байдал”-тай дасан зохицож, удирдан залж, Хятад Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалан үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй Хятад Улсын хөгжил Монголд ч мөн боломж болно гэдэгт итгэж байна.
Элчин сайд Шин Хаймин 2015 оны Хятад Улсын гадаад харилцаанд олсон амжилтаас дурдсан юм. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Хүн төрөлхтөний нийтлэг хувь заяаны цогц нэгдэл"-ийг цогцлоох гадаад харилцааны үзэл баримтлал дэвшүүлж, хамтдаа ашиг олоход гол болгосон шинэ маягийн олон улсын харилцаа тогтоох явдалд бүх хүчээ дайчлан, Хятад улсын гадаад бодлогын чухал зорилт болгосон. Хятад улс Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, фашизмын эсрэг дэлхийн 2-р дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон БРИКС-ийн шинэ хөгжлийн банк байгуулах санаачилга дэвшүүлж, НҮБ-аар гол болгосон дайны дараах олон улсын системийг тууштай хамгаалж, дэлхийд улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг талаар далайцтай, алсыг харсан нөлөө бүхий цуврал Хятад Улсын санаачлага, хөтөлбөрийг дэвшүүлэн хариуцлагатай их гүрнийг бүрэн харуулсан юм гэв.
Элчин сайд Шин Хаймин Хятад Монголын харилцааны талаархи бодол, сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин дарга Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан тусалдаг сайн хөрш байх, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн сайн түнш байх, үргэлж харилцан зочилдог сайн найз байх ёстой гэж тэмдэглэсэн. Хоёр улсын харицан туслаа нь чин үнэн сэтгэл, харилцан ашигтай хамт ашиг олох нь үнэн бодит хэрэг мөн бөгөөд, байнгын харилцаа холбоо улам бүр ойр дотно болж байна. Хоёр тал, хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг үзлийн дагуу, хөгжлийн стратегийн уялдааг улам сайжруулж, томоохон төслүүдийн холбогдох хэлэлцээрийн ахицийг дэмжиж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт болон Монгол дахь Хятадын банк салбар банк нээх ажлыг хурдасган, илүү сайн, илүү хурднаар харилцан ашигтай хамт ашиг олох явдлыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Хоёр улс хүмүүнлэгийн харилцааг улам сайжруулж, виз хөнгөвчлөх асуудлыг бодитоор дэмжиж, хоёр улсын ард түмнийг улам бүр ойртуулж өгөх хэрэгтэй гэлээ.
Элчин сайд Шин Хаймин лекцэнд оролцсон оюутнуудтай харилцан яриа өрнүүлж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад Монголын хүмүүнлэгийн солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр харилцан санал бодлоо хуваалцлаа. Шин Хаймин Элчин сайдын лекц, хөгжилтэй, оюутнуудын сэтгэлд хүрсэн, зохион байгуулалт сайн байсан бөгөөд, тэдний Хятад Улс, Хятад Монголын харилцааны талаархи ойлголтыг улам нэмэгдүүлсэн юм. Оюутан залуусыг цаашид улам хичээнгүйлэн сурч, Монгол Хятадын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэйг хэлсэн юм. Лекцийн танхим сайхан уур амьсгалтай, танхимын суудал оюутнаар дүүрэн төдийгүй зарим оюутнууд хаалганы хажууд зогсон лекц сонсож байлаа. Монголын олон зонхилох хэвлэл мэдээллийн байгууллага ирж ярилцлага, бичлэг хийсэн юм.
Элчин сайд Шин Хаймин лекц эхлэхээс өмнө МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ зэрэг тус сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв. Захирал Р.Бат-Эрдэнэ МУИС-ын Күнзийн институт болон сургалтын өнөөгийн байдлыг танилцуулж, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа амжилттай хөгжснөөр Монголын ард түмэнд бодит үр ашгийг авчирч буйг илэрхийлсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ боловсролын салбарын хамтын ажиллагаа бол Монгол Улсын ирээдүй, мөн Монгол Хятадын харилцааны ирээдүй юм. Өнөөгийн “Хятад Улсыг танин мэдэх, ойлгох”, “Хятад хэлийг танин мэдэх, ойлгох” явдал Монгол Улсад, ялангуяа залуучуудын дунд ид хүчээ авч эхлэж байна. МУИС нь Хятад Улсыг судлах, хятад хэлний сургалтын хүчээ улам нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Монгол Хятадын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэв. Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Хятад Монголын харилцаа түүхийн хамгийн сайхан үедээ оршиж байна. Хоёр тал, хоёр улсын удирдагчдын хүрсэн нийтлэг үзлийг улам сайн хэрэгжүүлж, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхитэй дэмжих хэрэгтэй юм. Хятадын тал МУИС сургалтын чадвараа сайжруулах тал дээр идэвхитэй тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа төдийгүй МУИС Хятадын их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын хөгжилд илүү олон чадварлаг боловсон хүчинг бэлтгэх болно гэдгээ илэрхийлэв.
Уг арга хэмжээнд мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гу Имин, МУИС-ын дэд захирал О. Мөнхбат, МУИС-ын Күнзийн институтын Хятад талын захирал Жу Жүнли нар оролцсон юм.