Сагсан бөмбөгийн Бүх оддын тоглолт энэ сарын 26-28-нд “олимп” цогцолборт болно. Тус тэмцээний гарааны тоглогчдоор Д.Мөнхтүвшин (Их өргөө аравтууд), Э.Дорж-Арилд (Синтоза ирвэсүүд), Б.Билгүүн (Хасын хүлгүүд), Т.Санчир (Синтоза ирвэсүүд), П.Болортулга (Алъянс Тех харцага), О.Ууганбаяр (Дархан гарьд), Б.Дархантөгс (Мон-Алтиус Смарт), О.Очирбат (Архангайн лидер), Р.Онвукамуче, К.Жонес (Төв ургац) нар тодорлоо.
Тэднийг Үндэсний дээд лигийн найман багийн дасгалжуулагчдын саналаар ийн тодруулжээ. 26-нд залуучуудын шигшээ баг, АНУ-ын легионеруудтай (Эрдэнэт), 27-нд Бүх оддын тоглолт, 28-нд Монгол Улсын үндэсний шигшээ, легионеруудын тоглолт Хандгайтад болох хуваарьтай. Харин Бүх оддын тоглолтын үеэр тамирчид ур чадварын тэмцээн, холын зайн шидэлт, ОУХМ П.Батзаяагийн нэрэмжит цагариган дээрээс довтлох үзүүлбэрээр өрсөлдөх юм.