Мөнхтөрийн Нарантуяа буюу дуучин Нара 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшин, өрсөлдөх тухайгаа мэдэгдэж, багагүй хэл аманд өртөөд буй. Түүний зураг хөргийг ч сошиал ертөнцөд элдэв янзаар элэглэж, “Мөрөөдлийн баг”-т оруулаад амжсан.
Тэгвэл, тэрээр энэ бүх үйл явдлыг зүгээр хараад суусангүй. Өөрийн нэр төрд халдсан хэмээн үзэж,цахим хуудаснаа дүрс бичлэг хийн “Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж байна, мэдэхгүй нэгэн нь Үндсэн хуулиа дахин унш!” гээд “Үндсэн хуулиа уншья” аян эхлүүлж байгаагаа мэдэгдэв.
ETV телевизийн “Хурууны хээ” нэвтрүүлэгт оролцохдоо “УИХ-ын гишүүн болчихдог юм билүү, яадаг юм билээ гэж бодож, эргэлзсэн удаагүй. Болъё л гэж бодсон” хэмээн сэтгүүлчийн асуултад эрс шулуун хариулсан тэрээр үнэхээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших бололтой.