Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Берлиний метроны хонгилд нууц унтлагын өрөө байна гэнэ


Берлиний  метроны ашигладаггүй нэгэн хоногилд газар доорхи нууц унтлагын өрөө байхыг хотын тээврийн BVG компанийн ажилтнууд илрүүлжээ.

Унтлагын энэ өрөө нь бүрэн тохижуулсан хананд нь обой нааж, зөөлөн ор, сандал, телевизор, ваартай цэцэгтэй яагаад ч орон гэргүйчүүдийнх биш байсан гэнэ.

Унтлагын өрөөг нэлээд эрт л ашигласан гэж компанинй ажилтнууд үзсэн ч ваартай цэцгийг саяхан усалсан байсныг бодоход хүн байнга орж гардаг болох нь тодорхой байж.

Өрөөний доторхийг харахад 1980-аад оны зүүн германы айлын хэв загвараар тохижуулсан байсан гэж Fastcoexist.com сайт тэмдэглэсэн байна.
Өрөөний эзнийг одоогоор илрүүлээгүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
manai zobi nar ingeed amidarch boldgui yum bhdaa hehe
Хамгийн их уншсан