Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
А.Мэргэн: Бидний ур чадварыг гадны мэргэжилтнүүд гайхаж, толгой сэгсэрсэн
Б.БУЯНДАЛАЙ
Саяхан ОХУ-д болсон бөмбөгтэй хоккейн “В” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг IV байрт шалгарсан билээ. Тус тэмцээний талаар Монголын хоккейн холбооны гадаад харилцааны менежер, дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцлаа.
-Манай хоккейчид хүрэл медалийн оосроос атгаад алдсан гэж болно. Таны хувьд тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хүрэл медалиас мултарсан ч сэтгэл хангалуун байна. Мэдээж медаль авсан бол бүр сайхан байхгүй юу. Гэхдээ дэлхийн аваргад IV байрт шалгарна гэдэг чамлахаар амжилт биш. Тамирчдаараа маш их бахархаж байна. 26-уулаа бүх зардлаа босгож, бэлтгэлээ базаагаад оролцсон. Бид нөхцөл боломж тааруу, төрөөс дэмждэггүй гэж хойш суулгүй тууштай зүтгэснийхээ үр шимийг хүртлээ. Энэ дашрамд Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, дэд ерөнхийлөгч Жавхлан, Батбаатар нартаа болон хоккейн спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллагуудад талархсанаа илэрхийлье.
-Манай баг Украиныг хэсгийн тоглолтод хожсон ч хүрэл медалийн төлөө дахин тоглохдоо хожигдсон. Өмнө нь хожсон болохоор жаахан эрдсэн байж магадгүй гэж бодогдсон?
-Би л хувьдаа шүүлт, тамирчдынхаа хийсэн тоглолтод сэтгэл хангалуун байна. Аз л дутлаа. Бага зэрэг техникийн алдаа гаргасан. Бөмбөгөө бие бие рүүгээ аль болох хурдан дамжуулах хэрэгтэй байсан юм. Хэдийгээр бид эхний тоглолтод хожсон ч санаачлага, оролдлогоор тэд биднээс илүү байсныг нуугаад яахав. Манай баг хожиход хаалгач Мөнгөлдэйгийн хувь нэмэр их байсан.
-Тэр тоглолтын төгсгөлд хоёр багийнхан зодолдсонд Олон улсын бэндигийн холбооны удирдлагууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шийтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар та бүхэнд албан ёсны хариу ирсэн үү?
-Одоохондоо ирээгүй байна. Манайхаас Батгэрэл, Мөнгөлдэй болон Украины хоёр тамирчныг нэг юм уу гурван тоглолтоор торгоно гэнэ лээ. Шайбтай хоккейд иймэрхүү биеийн хүчний, бохир тоглолт хэвийн үзэгдэл мэт байдаг шүү дээ. Харин бэндигийн дүрэм ондоо. Хожигдолтойгоо эвлэрэлгүй зодоон дэгдээсэн нь бидний буруу. Гэхдээ Украины тамирчин сүүлчийн гоолыг оруулахдаа манай хаалгачийг мөргөсөн. Хаалгачид гар хүрч, биеэрээ хүрэх хориотой байдаг. Талбайн гадна, зурагтаар гараагүй зүйл их бий. Хүрэл медалиа алдах бидэнд хэцүү байсан. Тиймдээ ч, зарим тоглогч маань сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байх. Энэ тэмцээн манай багийнханд чамгүй сургамж боллоо.
-Сомалийн шигшээ баг ОХУ-ын тамирчныг тоглуулсан гэх шалтгаанаар шийтгүүлсэн. Украины багт ч бас ОХУ-ын тамирчин тоглосон талаар шуум дэгдэж байна лээ?
-Бүр хоёр тамирчин тоглосон шүү дээ. Би тэмцээний үеэр “Тамирчид өөрийнхөө эх орны шигшээ багт тоглох учиртай” гэж Олон улсын бэндигийн холбоонд гомдол гаргасан. Үүнийг хэлэлцээд Эстонийн багийн эрхийг хассан. Харин Украины багийн хоёр тоглогч өвөө, эмээгийнхээ Украины иргэншилтэй гэх бичиг баримтыг л надад үзүүлсэн. Тэр хоёрын тоглолт манай багийг хожиход их нөлөөлсөн.
-Манай баг “В” ангилалд өрсөлдсөн. Энэ тэмцээн дотроо хэдэн ангилалтай билээ?
-“А”, “В” гэсэн хоёр ангилалтай. “А” ангилалд ОХУ, Швед, Казахстан тэргүүтэй багууд багтдаг. Харин “В”-д аваргалсан баг “А” рүү өгсдөг уламжлалтай. Тэгэхээр саяын тэмцээнд түрүүлсэн Германы баг “А” рүү дэвшиж буй хэрэг.
-Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хангасан бэ. Медалийн төлөө тоглоно гэх багцаа байсан уу?
-Мөсөн дээрх бэлтгэлээ арваннэгдүгээр сараас хойш базаасан. Шайбтай хоккей, бэндигийн тамирчдаар багаа бүрдүүлсэн. Үндэсний лигт гаргаж буй амжилтыг нь харгалзаж тамирчдаа сонголоо. Бэлтгэл сайн хангасан болохоор өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Ялангуяа хоккейн арвин түүх, дэгтэй Чехийн багийг хожсоны дараа тэр итгэл маань бүр их нэмэгдсэн. Хэдхэн сарын хугацаанд, ийм хүйтэнд бэлтгэл хийдэг мөртлөө яаж ийм өндөр амжилт гаргаж байна гэж гадны мэргэжилтнүүд их гайхсан. Бүр зарим нь толгой сэгсэрч байна лээ. Байнгын бэлтгэлтэй, мөсөн ордонтой болчихвол манай тамирчдын амжилт, ур чадвар хурдан ахих нь дамжиггүй.
-Бэнди, бөмбөгтэй хоккейн гол ялгаа юунд нь байдаг вэ?
-Бэнди шайбтай хоккейгоос хэцүү. Тамирчдаас тэсрэлт, өндөр хурд шаарддаг. Мөн биеийн хүчний тоглолт багатай, шайбтай хоккей шиг биеийн хүчний, бохир тоглолтыг хориглодог. Хэсгийн тоглолт 30 минутаар хоёр үе, шигшээ нь 45 минутаар мөн хоёр үе тоглодог.
-Манай тамирчид цаашдаа аль төрлөөр нь илүү амжилт үзүүлэх боломжтой байна вэ?
-Хоёулангаар нь өндөр амжилт гаргах боломжтой. Энэ төрлөөр нь арай илүү гэх зүйлгүй.
-ОХУ-ын дасгалжуулагч Е.Выборовтой анх хэрхэн холбоо тогтоосон бэ?
-Тэр манай шигшээ багтай 2006 оноос хойш ажиллаж байна. ОХУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан, гавьяат дасгалжуулагч цолтой хүн бий. Монголд хоккейн спортыг хөгжүүлэхийн төлөө үнэнхүү сэтгэл, зүрхээ зориулж яваа дасгалжуулагч. Медаль авч, ачийг нь багахан ч атугай хариулах юмсан гэж их хичээлээ. Даанч санасанаар болсонгүй.
-Та ярилцлагын эхэнд энэ жилийн дэлхийн аваргад тухайн улс орны иргэншилтэй цөөнгүй тамирчин оролцсон талаар дурдсан. Хоккей өндөр хөгжиж буй орнуудад монголчууд амьдарч байгаа нь мэдээж. Тэднээс багтаа тоглуулах боломж бий юү?
-АНУ, Канадын хагас мэргэжлийн лигт тоглодог цөөнгүй өсвөрийн тамирчин бий. Шведэд л гэхэд 16 настай Ганзориг гэж мундаг залуу бий. Харамсалтай нь манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй болохоор тэднийг багтаа тоглуулах, олон улсын тэмцээнд оролцуулах боломжгүй.
-ДАШТ-ий үеэр хаалгач Мөнгөлдэйгийн тоглолтыг мэргэжилтнүүд их онцолж байсан. Манай тамирчдад гадны лигээс хэр их санал ирдэг вэ?
-Сая болсон тэмцээний үеэр нэлээн хэдэн баг Баярсайхан, Мөнгөлдэй хоёрыг сонирхож, багтаа тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэдэн сар, хэдий хэр цалинтай тоглуулах талаар тохиролцоонд хүрвэл гэрээ байгуулах боломжтой.
-Манай тамирчдад шайбтай хоккейн дэлхийн аваргад оролцох боломж бий юу?
-Мэдээж байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд оролцож буй орнуудад мөсөн ордонтой байх шаардлага тавьдаг. Дараа нь урьдчилсан шатны тэмцээнд оролцуулдаг. Бид одоогоор мөсөн ордонгүй учраас шайбтай хоккейн дэлхийн аваргад оролцох боломж алга. Мөн Азийн аварга шалгаруулах зэрэг томоохон тэмцээнийг эх орондоо зохиох бодол бидэнд их бий. Харамсалтай нь, мөсөн ордонгүй болохоор боломжгүй л байна даа.
-Мөсөн ордон барих асуудал олон жил яригдаж байна. Энэ талаар бусад өвлийн спортын холбоотой санал солилцсон уу?
-Энэ талаар үргэлж ярилцдаг. Мөсөн ордон барина гэж дээд, доодгүй ярьдаг. Гэвч яриа хэвээр өдий хүрч. Танай сониноор дамжуулан нэн даруй мөсөн ордон бариад өгөөч гэж төр засгаасаа хүсье. Хэрэв мөсөн ордонтой болчихвол хоккей гэлтгүй бүх өвлийн спортын тамирчид бэлтгэл хийх нөхцөл, боломж бүрдэнэ шүү дээ.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багийн спортыг дэмжих зарлиг гаргаж холбогдох албадад үүрэг даалгавар өгсөн. Үүний үр өгөөж та бүхэнд хүрч байна уу?
-Хүрдэггүй. Цаасан дээр л батлагдаад байхаас хөрсөн дээр бууж, тамирчдын амжилтад нөлөөлж, дэм болж чадахгүй л байна. Гэхдээ Ерөнхийлөгч маань ийм зарлиг гаргасан нь онцлууштай. Үнэнийг хэлэхэд биднийг төр засгаас дэмжиж, тусалж байгаа зүйл огт алга.
-Томоохон тэмцээнд оролцохоор ЭМСЯ-наас туслалцаа хүсэхэд хэр нааштай ханддаг вэ?
-Огт тусалдаггүй. Жил бүр л тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдын зардалд туслахыг хүсдэг ч нааштай хариу өгдөггүй. Бид спортод элэгтэй албан байгууллага, хувь хүмүүсийн ач буянаар л өдий зэрэгтэй яваа. Төр засагтаа их гомдож байна. Саяны тэмцээний дараа өөрийн эрхгүй уйлсан. Манай ихэнх тамирчин шигшээ багт 10 гаруй жил зүтгэж байна, ямар ч цалин хангамжгүй шүү дээ. Энэ спортын төлөө гэсэн чин сэтгэлийнхээ хүчээр л яваа. Тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргахын төлөө зүтгэж буй тамирчдын маань амжилтыг үнэлдэг, дэмждэг болмоор байна.
Amjilt,,
Amjilt,
Amjiltt
Amjilt!!!!
Amjit
Amjit
Amjilt!!!
amjilt!!
amjilt!
amjit!
amjilt...
amjilt.
amjilt...
amjilt..
amjit
amjilt.
Amjilt husii
Amjilt
Amjilt
Daraa jil zaaval alt avaarai
Tur zasag ni moson ordong bariad ugchihuuch dee
Amjilt
манайхан ёстой янзтай, муу украйнчуудад шангийн үзүүлж дээ
orosuud mongolia geel orilod bna tsaanan
монгол залуус хүний дор орохгүйл юм байна
Manaih Toglolt duusaagui baihad Medalaa zuugeed Setgel zui n arai l hurdan medald hutluud bolomjoo aldlaa da
залуучууддаа баяр хургье
Тэмцээнд бор зурхээрээ оролцоод 4-р байранд орсонд. Ямар ч евлийн ордонгуй гэхэд сайн байна. Та нараараа бахархаж бн. Та бухэндээ амжилт хусье.
Монгол залуучууддаа баяр хургье.
Хоккейн спортын хаалгыг Монголчууд цөм өшиглөөд орж ирлээ. Хэн гэдгээ анх удаа мөсөн дээр харуулаа. Баярлацгаа.
unexeer mongolchuudaaraa baxarxlaa
Mongolchuud uragshaa...Mongold iim zaaltai bolyoo Ice hockey-oor Mongolchuud hol yavana shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Mongoliin Sagsan bumbug,Hul bumbugiig bodvol amjilt ihtei zaluus shuu!!!!
saihan zodoldjee kkkk
Muu gulunuudiin undur hamriin chihehgui yasiin.
Украйнчуудыг арчих хэрэгтэй
bagiin sportoor delhiid chansaagaaraa ehnii 12t orj baisn udaa baihgui. mash sain bna
Manai Mergen mundag bn shuu hockeyn sportiin tuluu zunduu yum hiij bga hun amjilt husie
Монгол залуучууддаа баяр хургье. Тэмцээнд бор зурхээрээ оролцоод 4-р байранд орсонд. Ямар ч евлийн ордонгуй гэхэд сайн байна. Та нараараа бахархаж бн. Та бухэндээ амжилт хусье.
Хоккейн спортын хаалгыг Монголчууд цөм өшиглөөд орж ирлээ. Хэн гэдгээ анх удаа мөсөн дээр харуулаа. Баярлацгаа.
Mongolchuud uragshaa.Mongold iim zaaltai bolyoo Ice hockey-oor Mongolchuud hol yavana shuu!
Tuur zasgaas demjeed ugoreei. Sain togolson shuu!
Mundag shuu manah ni.
Amjilt husii
Hockeychiddoo amjilt husie daraa jil medal avaarai
musun ordontoi baisan bol altan medal avah bolomj baisan . Sain baisan shu
Гохинээ гохинь чи хулхидуулсан бол
ene mergen hulhi zaluu 35 ailiin kanad baishin bariad hulhidsan uneheer chanargui asuudaltai bair. deerees n huuramch order gargaj ugch zalilsan
-Төр засагтаа их гомдож байна. Тэмцээний дараа өөрийн эрхгүй уйлсан-
Б.БУЯНДАЛАЙ
Саяхан ОХУ-д болсон бөмбөгтэй хоккейн “В” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг IV байрт шалгарсан билээ. Тус тэмцээний талаар Монголын хоккейн холбооны гадаад харилцааны менежер, дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцлаа.
-Манай хоккейчид хүрэл медалийн оосроос атгаад алдсан гэж болно. Таны хувьд тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хүрэл медалиас мултарсан ч сэтгэл хангалуун байна. Мэдээж медаль авсан бол бүр сайхан байхгүй юу. Гэхдээ дэлхийн аваргад IV байрт шалгарна гэдэг чамлахаар амжилт биш. Тамирчдаараа маш их бахархаж байна. 26-уулаа бүх зардлаа босгож, бэлтгэлээ базаагаад оролцсон. Бид нөхцөл боломж тааруу, төрөөс дэмждэггүй гэж хойш суулгүй тууштай зүтгэснийхээ үр шимийг хүртлээ. Энэ дашрамд Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Даваасамбуу, дэд ерөнхийлөгч Жавхлан, Батбаатар нартаа болон хоккейн спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллагуудад талархсанаа илэрхийлье.
-Манай баг Украиныг хэсгийн тоглолтод хожсон ч хүрэл медалийн төлөө дахин тоглохдоо хожигдсон. Өмнө нь хожсон болохоор жаахан эрдсэн байж магадгүй гэж бодогдсон?
-Би л хувьдаа шүүлт, тамирчдынхаа хийсэн тоглолтод сэтгэл хангалуун байна. Аз л дутлаа. Бага зэрэг техникийн алдаа гаргасан. Бөмбөгөө бие бие рүүгээ аль болох хурдан дамжуулах хэрэгтэй байсан юм. Хэдийгээр бид эхний тоглолтод хожсон ч санаачлага, оролдлогоор тэд биднээс илүү байсныг нуугаад яахав. Манай баг хожиход хаалгач Мөнгөлдэйгийн хувь нэмэр их байсан.
-Тэр тоглолтын төгсгөлд хоёр багийнхан зодолдсонд Олон улсын бэндигийн холбооны удирдлагууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шийтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар та бүхэнд албан ёсны хариу ирсэн үү?
-Одоохондоо ирээгүй байна. Манайхаас Батгэрэл, Мөнгөлдэй болон Украины хоёр тамирчныг нэг юм уу гурван тоглолтоор торгоно гэнэ лээ. Шайбтай хоккейд иймэрхүү биеийн хүчний, бохир тоглолт хэвийн үзэгдэл мэт байдаг шүү дээ. Харин бэндигийн дүрэм ондоо. Хожигдолтойгоо эвлэрэлгүй зодоон дэгдээсэн нь бидний буруу. Гэхдээ Украины тамирчин сүүлчийн гоолыг оруулахдаа манай хаалгачийг мөргөсөн. Хаалгачид гар хүрч, биеэрээ хүрэх хориотой байдаг. Талбайн гадна, зурагтаар гараагүй зүйл их бий. Хүрэл медалиа алдах бидэнд хэцүү байсан. Тиймдээ ч, зарим тоглогч маань сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байх. Энэ тэмцээн манай багийнханд чамгүй сургамж боллоо.
-Сомалийн шигшээ баг ОХУ-ын тамирчныг тоглуулсан гэх шалтгаанаар шийтгүүлсэн. Украины багт ч бас ОХУ-ын тамирчин тоглосон талаар шуум дэгдэж байна лээ?
-Бүр хоёр тамирчин тоглосон шүү дээ. Би тэмцээний үеэр “Тамирчид өөрийнхөө эх орны шигшээ багт тоглох учиртай” гэж Олон улсын бэндигийн холбоонд гомдол гаргасан. Үүнийг хэлэлцээд Эстонийн багийн эрхийг хассан. Харин Украины багийн хоёр тоглогч өвөө, эмээгийнхээ Украины иргэншилтэй гэх бичиг баримтыг л надад үзүүлсэн. Тэр хоёрын тоглолт манай багийг хожиход их нөлөөлсөн.
-Манай баг “В” ангилалд өрсөлдсөн. Энэ тэмцээн дотроо хэдэн ангилалтай билээ?
-“А”, “В” гэсэн хоёр ангилалтай. “А” ангилалд ОХУ, Швед, Казахстан тэргүүтэй багууд багтдаг. Харин “В”-д аваргалсан баг “А” рүү өгсдөг уламжлалтай. Тэгэхээр саяын тэмцээнд түрүүлсэн Германы баг “А” рүү дэвшиж буй хэрэг.
-Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хангасан бэ. Медалийн төлөө тоглоно гэх багцаа байсан уу?
-Мөсөн дээрх бэлтгэлээ арваннэгдүгээр сараас хойш базаасан. Шайбтай хоккей, бэндигийн тамирчдаар багаа бүрдүүлсэн. Үндэсний лигт гаргаж буй амжилтыг нь харгалзаж тамирчдаа сонголоо. Бэлтгэл сайн хангасан болохоор өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Ялангуяа хоккейн арвин түүх, дэгтэй Чехийн багийг хожсоны дараа тэр итгэл маань бүр их нэмэгдсэн. Хэдхэн сарын хугацаанд, ийм хүйтэнд бэлтгэл хийдэг мөртлөө яаж ийм өндөр амжилт гаргаж байна гэж гадны мэргэжилтнүүд их гайхсан. Бүр зарим нь толгой сэгсэрч байна лээ. Байнгын бэлтгэлтэй, мөсөн ордонтой болчихвол манай тамирчдын амжилт, ур чадвар хурдан ахих нь дамжиггүй.
-Бэнди, бөмбөгтэй хоккейн гол ялгаа юунд нь байдаг вэ?
-Бэнди шайбтай хоккейгоос хэцүү. Тамирчдаас тэсрэлт, өндөр хурд шаарддаг. Мөн биеийн хүчний тоглолт багатай, шайбтай хоккей шиг биеийн хүчний, бохир тоглолтыг хориглодог. Хэсгийн тоглолт 30 минутаар хоёр үе, шигшээ нь 45 минутаар мөн хоёр үе тоглодог.
-Манай тамирчид цаашдаа аль төрлөөр нь илүү амжилт үзүүлэх боломжтой байна вэ?
-Хоёулангаар нь өндөр амжилт гаргах боломжтой. Энэ төрлөөр нь арай илүү гэх зүйлгүй.
-ОХУ-ын дасгалжуулагч Е.Выборовтой анх хэрхэн холбоо тогтоосон бэ?
-Тэр манай шигшээ багтай 2006 оноос хойш ажиллаж байна. ОХУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан, гавьяат дасгалжуулагч цолтой хүн бий. Монголд хоккейн спортыг хөгжүүлэхийн төлөө үнэнхүү сэтгэл, зүрхээ зориулж яваа дасгалжуулагч. Медаль авч, ачийг нь багахан ч атугай хариулах юмсан гэж их хичээлээ. Даанч санасанаар болсонгүй.
-Та ярилцлагын эхэнд энэ жилийн дэлхийн аваргад тухайн улс орны иргэншилтэй цөөнгүй тамирчин оролцсон талаар дурдсан. Хоккей өндөр хөгжиж буй орнуудад монголчууд амьдарч байгаа нь мэдээж. Тэднээс багтаа тоглуулах боломж бий юү?
-АНУ, Канадын хагас мэргэжлийн лигт тоглодог цөөнгүй өсвөрийн тамирчин бий. Шведэд л гэхэд 16 настай Ганзориг гэж мундаг залуу бий. Харамсалтай нь манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй болохоор тэднийг багтаа тоглуулах, олон улсын тэмцээнд оролцуулах боломжгүй.
-ДАШТ-ий үеэр хаалгач Мөнгөлдэйгийн тоглолтыг мэргэжилтнүүд их онцолж байсан. Манай тамирчдад гадны лигээс хэр их санал ирдэг вэ?
-Сая болсон тэмцээний үеэр нэлээн хэдэн баг Баярсайхан, Мөнгөлдэй хоёрыг сонирхож, багтаа тоглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэдэн сар, хэдий хэр цалинтай тоглуулах талаар тохиролцоонд хүрвэл гэрээ байгуулах боломжтой.
-Манай тамирчдад шайбтай хоккейн дэлхийн аваргад оролцох боломж бий юу?
-Мэдээж байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд оролцож буй орнуудад мөсөн ордонтой байх шаардлага тавьдаг. Дараа нь урьдчилсан шатны тэмцээнд оролцуулдаг. Бид одоогоор мөсөн ордонгүй учраас шайбтай хоккейн дэлхийн аваргад оролцох боломж алга. Мөн Азийн аварга шалгаруулах зэрэг томоохон тэмцээнийг эх орондоо зохиох бодол бидэнд их бий. Харамсалтай нь, мөсөн ордонгүй болохоор боломжгүй л байна даа.
-Мөсөн ордон барих асуудал олон жил яригдаж байна. Энэ талаар бусад өвлийн спортын холбоотой санал солилцсон уу?
-Энэ талаар үргэлж ярилцдаг. Мөсөн ордон барина гэж дээд, доодгүй ярьдаг. Гэвч яриа хэвээр өдий хүрч. Танай сониноор дамжуулан нэн даруй мөсөн ордон бариад өгөөч гэж төр засгаасаа хүсье. Хэрэв мөсөн ордонтой болчихвол хоккей гэлтгүй бүх өвлийн спортын тамирчид бэлтгэл хийх нөхцөл, боломж бүрдэнэ шүү дээ.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багийн спортыг дэмжих зарлиг гаргаж холбогдох албадад үүрэг даалгавар өгсөн. Үүний үр өгөөж та бүхэнд хүрч байна уу?
-Хүрдэггүй. Цаасан дээр л батлагдаад байхаас хөрсөн дээр бууж, тамирчдын амжилтад нөлөөлж, дэм болж чадахгүй л байна. Гэхдээ Ерөнхийлөгч маань ийм зарлиг гаргасан нь онцлууштай. Үнэнийг хэлэхэд биднийг төр засгаас дэмжиж, тусалж байгаа зүйл огт алга.
-Томоохон тэмцээнд оролцохоор ЭМСЯ-наас туслалцаа хүсэхэд хэр нааштай ханддаг вэ?
-Огт тусалдаггүй. Жил бүр л тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдын зардалд туслахыг хүсдэг ч нааштай хариу өгдөггүй. Бид спортод элэгтэй албан байгууллага, хувь хүмүүсийн ач буянаар л өдий зэрэгтэй яваа. Төр засагтаа их гомдож байна. Саяны тэмцээний дараа өөрийн эрхгүй уйлсан. Манай ихэнх тамирчин шигшээ багт 10 гаруй жил зүтгэж байна, ямар ч цалин хангамжгүй шүү дээ. Энэ спортын төлөө гэсэн чин сэтгэлийнхээ хүчээр л яваа. Тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргахын төлөө зүтгэж буй тамирчдын маань амжилтыг үнэлдэг, дэмждэг болмоор байна.
0 Сэтгэгдэл
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18
2016.02.18