Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мөрөн тэргүүтэй хөлбөмбөгчид ӨМӨЗО-ыг зорилоо

Ц.БУЯНДАЛАЙ

Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Сэлэнгэ прэсс” клубийн тамирчин А.Мөрөн, “Улаанбаатарын Унаганууд”-ын Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал нар ӨМӨЗО-ы Шилийн гол хотын багт тоглохоор нэг жилийн гэрээ байгуулжээ. “Хүрхрээ 2016” үндэсний дээд лигт өнгөлөх магадлалтай хоёр багийн ноён нуруу болсон тэд ийн урд хөршид тоглох болсноор шинэ залуу үедээ боломж олгож байгаа нь дамжиггүй.
“Улаанбаатарын унаганууд”-ын Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал нараас гадна Н.Цэдэнбал АНУ-д суралцахаар яваад буй. Тэдний орон зайг хэн нөхөх, энэ жилийн лигт ямар амжилт үзүүлж, хэрхэн тоглох нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Манай тамирчид өнөөдөр ӨМӨЗО-ы зүг хүлгийн жолоо заллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан