Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай хоккейчид шийтгүүлнэ

Ц.БУЯНДАЛАЙ

Өнгөрсөн долоо хоногт болсон бөмбөгтэй хоккейн “В” зэрэглэлийн ДАШТ-д манай тамирчид IV  байрт шалгарсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Монгол Улсын шигшээ баг Украинд 6:5-аар хожигдсон хүрэл медалийн төлөөх тоглолтын төгсгөлд хоёр багийн хоккейчдын дунд нэлээд ширүүн зодоон болсон юм. Энэ үйлдэлд Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны ерөнхийлөгч Борис Скрынник сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, хоёр багт шийтгэл хүлээлгэхээ мэдэгдлээ.
Тэрээр “Энэ жилийн ДАШТ-ий үеэр ийм үйл явдал болсонд бид их харамсч байна. ДАШТ-ий үеэр өмнө нь хэзээ ч ийм явдал тохиолдож байгаагүй. Би хэдэн жилийн өмнө болсон Азийн наадмын үеэр л ганцхан удаа харсан. Зохисгүй үйлдэл гаргасан тамирчдад хариуцлага тооцож, зохих шийтгэлийг нь ноогдуулна.  Өмнө ч нь хариуцлага тооцож, дүрмийн дагуу ажилласааар өдий хүрсэн. Ёс зүйн хороо хэнээс ч хараат бус байж бие даасан шийдвэр гаргах нь дамжиггүй. Аль багт ямар шийтгэл хүлээлгэх нь одоохондоо тодорхойгүй байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Tegne sh dee!!! Hokkey erchuudiin togloom bolovch,togloltyn daraah zodoon bol tamirchin hunii yos zui bish.Taarsan shiitgelee huleej l bhaas.
Хамгийн их уншсан