Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны тэргүүлэгч гишүүд гэх Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хэвлэлийн хурал зарлаж, ээлжит бус чуулганаа ирэх сарын 6-нд хуралдуулах болсон тухайгаа зарласан. 2005 оны хурлаар томилогдсон гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар энэ хуралыг зохион байгуулж байгаагаа мэдээлсэн. МСБХ-ны холбооноос Ж.Оджаргал, П.Батсайхан, С.Баярцогт, Ц.Баатарсайхан, Б.Чулуунбаатар, Ц.Цэвэрбал, Б.Дамба эдгээр гишүүд 2005 онд Мөнх-Оргилийг холбооны ерөнхийлөгч байхад удирдах зөвлөлд байсан гишүүд харин одоо бол МСБХ-д ямар ч хамаарлгүй хүмүүс гэдгийг албан ёсоор илэрхийллээ. Мөн МСБХ нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Иймд МСБХ гишүүн бус МҮСБХ гишүүн зарим хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, МСБХ-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж Монголын сагсан бамбөг сонирхогчид, дэмжигчд, тамирчдыг талцуулах шаардлага байхгүй юм. Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдийн хурлыг өөрсдийн шийдвэрээр, өрсөлдөгч байгууллагын тусламжгүйгээр зарлах бүрэн эрхт байгууллага юм. Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, МСБХ-нд Ц.Цэвэрбэл, Б.Дамба, Б.Болормаа нарын гаргасан гомдлыг хүчингүйд тооцсон шийдвэр гарсныг мэдсээр байж зориудаар нийгэмд буруу ойлголт өгөхийг оролдож байгаад туйлын их харамсаж байна. МҮСБХ холбооны нарийн бичгийн дарга С.Тулга олон түмнийг төөрөлдүүлж энэ увиагүй мэдээлэл бэлтгэж түгээхээ зогсоовол зохилтой. Сүүлийн хоёр, гурав жил С.Тулга, С.Эрдэнэ тэргүүтэй улс төрч эрх мэдэлтэнгүүдийн дараалсан хууль зөрчсөн, түрэмгий энэ мэт үйлдэлүүд асуудлаас болж Mонголын сагсан бөмбөг сонирхогчид, тамирчид, үзэгчид хохирч эхэллээ.
МСБХ-ны 2013 оны албан ёсны сонгогдсон холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Б.Оргил, Б.Тамир, П.Ганбат, Ж.Чинзориг, М.Отонбаяр, Ц.Шаравжамц, Б.Батжаргал, Б.Батпүрэв, Д.Батцолтом, С.Төгөлдөр, С.Болорсайхан нар МСБХ-ны удирдах зөвлөл болон тэргүүлэгч гишүүд юм. Цаашид холбооны бүх ажил хуулийн дагуу холбооны дотоод дүрэм журамаар явагдаж байх болно.
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо