Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Олимпын өнгийг шинжих Парисын “Их дуулга” эхэллээ
“Рио-2016” олимпын наадмын эрх олгох олон улсын цуврал тэмцээнүүд дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. Эдгээрээс олимпын өмнөх сорилго гэгддэг жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээнээс олимпод зодоглох тамирчдын өнгийг шинжиж болдгоороо онцлогтой. Дөрвөн жилд нэг удаа тохиодог эл тэмцээнд улс орон бүр шигшээ багийн тамирчдаа бүрэн бүрэлдэхүүнээр нь оруулдаг. Тиймдээ ч олимпын наадмын өмнө тохиодог олон улсын чанартай хамгийн том тэмцээнүүдийн нэг билээ.
Энэ жилийн их дуулгад 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224 нийт 610 цагаан өмсгөлтөн хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд буй. Манай жүдочдын хувьд шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор Гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нараар удирдуулан Парисын зүг хөлгийн жолоо залсан.
“Их дуулга”-аас энгэр хүндрүүлсэн тамирчин олимпын дэвжээнд одтой байдаг хэмээн жүдо сонирхогчид ярьдаг. Үнэхээр ч тив, дэлхийн шилдэгүүд чуулдагийн учир энэ тэмцээнд медальт байрт шалгарсан тамирчин олимпод юм дуулгана хэмээн хүлээлт үүсгэдэг. Манай жүдочдын хувьд хөнгөн жинд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтаж буй. Учир нь, 48 кг-ын жинд зодоглох дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол гавьяат тамирчин Д.Сумъяа ч 57 кг-ын жинд нэгдүгээрт эрэмблэгдэж байна. Мөн эрэгтэйчүүдийн хамгийн өрсөлдөөнтэй жин болох 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг гуравт эрэмблэгдэж байгаа. Түүнчлэн, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин С.Ням-Очир нар ч жиндээ жигд сайн барилдаан үзүүлж байгаа. Тиймээс манай бөхчүүдэд “Их дуулга”-ын татами элэгтэй байх аваас ирэх олимпод ч одтой байх болов уу.
Ингээд Парисын “Их дуулга”-д эх орноо төлөөлөх багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.Эрэгтэй 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-ын жинд ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д олимдын аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн багт 48 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа нар зодоглох бол 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэнчимэд, -70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар хүч үзнэ. Дашрамд, энэ сарын 6, 7-нд болох “Их дуулга”-ыг “C1” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.

0 Сэтгэгдэл
judo
60-d tsogtbaatar l yavah yostoi bsandaa. boldbaatar, amartuvshin 2 diilehgui bgaa bizdee
2016.02.05