Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их жанжинаас их аваргын гарт


Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж хөл газар хүрэхгүй хөөрч яваа сурагтай. Ийн хөөрч баярлахын учир нь Ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан офицер цүнхийг аваргын дотны найз жанжны төрсөн өдрөөр бэлэглэсэн гэнэ. Их аварга энэ тухайгаа фэйсбүүк хуудсандаа нийтлэхдээ “Юу гээч сайхан тохиол вэ. Сүх жанжны төрсөн өдрөөр түүний эдэлж хэрэглэж байсан офицер цүнхийг эрхэм найзаасаа бэлгэнд авлаа. Хүүхэд наснаасаа тэр түүхэн хүний замналыг шүлэг мэт цээжилж өссөн балчир надад ийм их хишиг буян заяасанд туйлын сэтгэл хөдөлж байна.

Бид бүхэн жанжинаа мартах учиргүй” хэмээсэн байв. Ямартай ч, их жанжны эдэлж хэрэглэж байсан хуучин цүнх их аваргын гарт хүрсэн нь нэг талаас бэлэгшээлтэйн дээр нөгөө талаас ашиг хонжоо хөөгсөдийн гарт орж алга болохгүй, найдвартай гарт хадгалагдах сайн талтай болов уу.




0 Сэтгэгдэл
Их хүмүүсийн хэрэглэж явсан үнэт зүйлийг өвлөн авсанд талархаж байна. Би багадаа Сүх жанжин шиг гуйалиг өндөр тамирчин, бас тэгээд өдөрт 5 орос үг цээжилдэг Хаантайгаа сайхан харилцдаг чанарыг биширдэг байж билээ. гэсэнч жанжин маань үл мэдэгдэх шалтгаанаар хороогдсонд харамсаж явдаг.Танд очсон цүнк жанжны цүнк мөн гэдэгт итгэлтэй байна.
Сүхбаатар 1923 оны 2-р сарын 20-нд сард таал***** төгссөн. Энэ төрлийн цүнх 1923 оны 9-р сарын № 1936 тушаалаар үйлдвэрлэгдэж эхэлжээ. Тиймээс энэ цүнх Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсэн эд зүйл байх болжгүй юм байна.
НАДАД МАРШИЛ ЧОЙБАЛСАНЫ ХӨӨРӨГНИЙ ДААЛИН БАЙДАГ ЮМ ТҮҮНИЙГЭЭ ХАДГАЛЖ ЯВЖ ЧАДХ ХҮНД БЭЛЭГЛЭХ ЮМСАН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ЮМ ДАА
Баталгаагүй зүйлд итгэх ч гэж дээ.
мангар Дагвадорж оо чи Жанжны цүнх гэдгийг яаж мэдэж юугаар нотлоод аваад байгаа юм бэ солиотой мал. Гэхдээ Жанжин Сүхбаатар бол аугаа хүн мөн
надад нэг ийм цүнх бий Давгаад өгнөө.АСЕАМ аар ирэх япончуудыг зөөхдөө зүүчихгүй юу ккккк
shal hudlaa naadah chin huuramchaa Davgaa
Сүх жанжны тухай гарахаар л тагдайсан ардчилсан гамин ***** нар дандаа сөрөг юм бичиж өмхий амаараа унгаж байх юм. Давгаа чи сайн байна сайхан хадгалж олны хүртээл болгож яваарай.
дагваа нээрэн ардын элч кинон дээр сүхбаатарын дүрийг бүтээсэн жүжигчинтэй адилхан ч юмуу/жүжигчин муухай пүрвээ буюу сэмбээ гуайн төрсөн дүүтэй/ккк
наадах чинь бшиээ
Мөн юм болов уу даа. Ийм цүнх надад ч бий.
Хамгийн их уншсан