Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы Васеда их сургууль оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа

МУИС болон Япон улсын Васеда их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  2016-2017 оны хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Хөтөлбөрт хамрахыг хүсэгчид МУИС-ийн 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх, голч оноо 3.0 буюу түүнээс дээш, англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх гэсэн шаардлага хангасан байх ёстой.

Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд сарын стипенд 80,000 JPY байх юм.

Хүсэлтийг  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот Оюутны албанд ирэх сарын 1-ний дотор хүлээн авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан