Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Сагсчид их хурлаа хийж, ерөнхийлөгчөө сонгох нь
Монголын Сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг сэргээж, хууль ёсны удирдлагатай болгох эсэх нь ирэх сарын эхээр тодорхой болох бололтой. Өчигдөр гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд ээлжит бус чуулганаа хуралдуулах болсноо мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ.
Ээлжит бус чуулганаа хийхээр зэхэж буй сагсчдыг Улсын бүртгэлийн газрын бүртгэлд бичсэнээр 2005 онд МСБХ-ноос хийсэн ээлжит бус их хурлаар томилогдсон тэргүүлэгч гишүүд, ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил нар толгойлж байгаа. Гэсэн хэдий ч эл холбооны үйл ажиллагаа доголдолд орж, удирдлага зохион байгуулалт нь алдагдсан.
Энэ хооронд Ч.Ганхуяг, н.Тамир гэх мэт хууль бус удирдлагууд томилогдсоныг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхээр тогтоосон. Улмаар, МСБХ-ны тэргүүлэгч гишүүд холбооны удирдлага, зохион байгуулалттай холбоотой маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр улсын дээд шүүхэд хандсан ба гурван шатны шүүхээр жил гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны 1125 тоот шийдвэр гарсан аж.
МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд холбооны дүрмийн 3.2-т тусгасан “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн их хурал байна” гэх заалтад үндэслэн ирэх сарын 6-нд ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, холбоогоо шинэчилж, хууль ёсны удирдлагаа томилохоор болжээ.
Тэргүүлэгч гишүүдийн эл санаачлагыг үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид, залуучуудын шигшээ багийн тамирчид, дээд лигийн эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн тамирчин, сонирхогчдын лигийн 30 баг, үе үе спортын мастерууд, багш дасгалжуулагчид, ахмад тамирчдаас бүрдсэн 1200 гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Мөн Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Азийн сагсан бөмбөгийн холбоонд чуулганы тухай мэдээлэл хүргүүлсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр дасгалжуулагч Ц.Цэвэрбал хэлсэн үгэндээ “Холбоо албан ёсоор чуулганаа хийж удирдах зөвлөл, ерөнхийлөгчөө сонгосны дараа хоёр холбоо хэрхэх тухай хэлэлцэж болно. Ямартай ч МСБХ-ны одоогийн тэргүүлэгчид МҮСБХ-той нэгдэх тухайд нааштай хандаж, санал нэгтэй байгаа” гэсэн юм.
Мөн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Болормаа “Эмэгтэй сагсчидаа төлөөлөн хэлэхэд өнгөрөгч есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүйдээ сагсчид сэтгэл дундуур, гомтолтой байгаа. Эмэгтэй сагсчид гурвын эсрэг гурав тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн гээд амжилт нь ахиж байгаа. Сүүлийн хоёр жил МҮСБХ-той хамтарч эмэгтэй лигийн тэмцээнээ зохион байгуулж байна. Сагсчидын чадвар хурдацтай ахиж байгаатай зэрэгцэн холбоо үйл ажиллагаагаа сайжруулах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөөр 60 гаруй жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үндэсний шигшээ багийн тамирчид Азийн аваргын талбайд бөмбөг залж үзээгүй л байна. Манай оронд хамгийн өргөн дэлгэр тархсан спортын тоонд сагс зүй ёсоор багтах атал яагаад тив, дэлхийн тэмцээн уралдаанд нэрээ гаргаж чадалгүй өдий хүрэв. 60 жилийн түүхэнд дэлхийн аваргаа байг гэхэд тивийн аваргадаа тоосоо өргөж болохоор. Нуулгүй хэлэхэд спортын мөн чанарыг мөнгө болгосон цөөн хүний балгаар сагсчид одоо ч олон улсад бүртгэлгүй, удирдан чиглүүлэх байгууллагагүй байх шиг.
Өнгөрөгч есдүгээр сард хоёр жилд нэг удаа болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг түүхэнд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломж бүрдэж, урьдчилсан шатны тоглолтын хуваарийг албан ёсоор зарласан. Харамсалтай нь хоёрын хоёр холбооны үйл ажиллагаа зөрүүтэй байдал, нэгдсэн нэг удирдлагагүйгээс сагсчид маань хоёр жил өнжиж, 2017 оны Азийн аваргыг хүлээхээр болов. Мэдээж энэ хооронд шигшээ багийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, тамирчидын бие бялдар, бэлтгэл сургуулилт ч өөрчлөгдөх нь мэдээж.

0 Сэтгэгдэл