Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зарлалаа

Олон улсын хөл бөмбөгийн холбоо ирэх хоёрдугаар сарын 26-нд болох ээлжит бус чуулганаар /ФИФА/-ны  ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж  нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа.

ФИФА-гийн ерөнхийлөгчид энэ удаа Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч шейх Салман бин Ибрагим аль-Халифа, Европын хөл бөмбөгийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино, Иорданы хан хүү Али бин аль-Хусейн, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Орон сууцны барилгын сайд асан, Нельсон Манделагийн хамтран зүтгэгч Токио Сексвале, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байсан Жером Шампань гэсэн таван хүн өрсөлдөхөөр болж байна.

ФИФА-гийн тэргүүнийг чуулганы хуралдаанд оролцогсдын хоёр шаттай нууц санал хураалтаар тодруулна. Сонгуульд ялж дэлхийн нэр хүндтэй энэ холбооны ерөнхийлөгч болохын тулд эхний үед нийт саналын гуравны хоёроор дэмжүүлсэн байх шаардлагатай бол хоёр дахь  санал хураалтаар 50+1 гэсэн санал авах ёстой юм байна.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны сүүлийн ерөнхийлөгч Йозеф Блаттер өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд болсон ээлжит бус сонгуулиар дахин сонгогдсон хэдий ч үүнээс дөрөв хоногийн дараа авлигын дуулианы улмаас огцрохоо мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан