Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөөгийн болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдэд сургууль өмнөх боловсрол” олгох төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Нийтдээ 933 сая төгрөгийн нэр бүхий гэр болон дагалдах хэрэгслийг бэлтгэн нийлүүлж буй юм. Энэхүү ажлыг гардан зохион байгуулж буй мэргэжилтнүүд “Төслийн хүрээнд нийлүүлэгдэх гэр цэцэрлэг, түүний тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, тоглоом наадгай, цахилгааны эх үүсвэрийг хүлээлгэн өгөх ажил хуваарийн дагуу явж байгаа” гэлээ. Мөн Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн Сургуулийн өмнөх боловсролын төслийн хүрээнд нийлүүлэх нүүдлийн гэр цэцэрлэгийн гэр, тавилга, тоног төхөөрөмж, сургалтын материал нийлүүлэх хуваарийг эцэслэн боловсруулж дууссан аж.