Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын төрийн өмчийн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй эцэг, эх олон байгаа ч “Ямар нэгэн ар өврийн хаалгаар хүүхэд оруулахгүй шүү. Хэрвээ ийм байдал бий болбол туршилт маань өөрөө нурчихна” гээд салбарын сайд нь халгаахгүй байгаа аж. Ямартай ч
2012-2013 оны хичээлийн жилийн элсэлтээр “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуульд зөвхөн долдугаар ангид, “Монгол тэмүүлэл” сургууль зөвхөн есдүгээр ангидаа элсэлт авах юм байна. Элсэлтийг зохион байгуулах хугацааг БСШУЯ, Боловсролын үнэлгээний төвийн вэб хуудсаар болон өдөр тутмын сонинд зарлана гэж буй. Гэхдээ англи, монгол, математикийн хичээлээр наймдугаар сард шалгалт авахаар төлөвлөсөн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм.