Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр Солонгос 2018 оны өвлийн олимпод нэг баг болж орох уу


БНАСАУ, Бүгд найрамдах Солонгос улс хоёр 2018 онд Пхёнчханд болох өвлийн олимпод нэгдсэн нэг багтай орж магадгүй гэж энэ олимп болох Өмнөд Солонгосын Канвондо мужийн амбан захирагч Чой Мун Сун гадааданы сэтгүүлчдэд зориулж хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ.
Умард Солоносын талаас заналхийлж байгаа аюулын тухай сэтгүүлчийн асуултад тэрээр “Хамгийн зөв арга бол Умард Солонгосын олимпын хөдөлгөөнд идэвхтэй татаж оролцуулах явдал” гээд “Энэ талаар бид Олимпод нэгдсэн нэг баг болж орох, Олимпын нээлтийн арга хэмжээнд хамтран оролцох зэрэг янз бүрийн хувилбар бодож байгаа” гэж мужийн захирагч хэлжээ.

Олимпын аюулгүй байдлыг хангах тухайд “Аюулгүй байдлыг хангах нь ийм том арга хэмжээний хамгийн чухал ажлын нэг. Мужийн  хэмжээнд бид цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бол Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдаар ахлуулсан тусгай зөвлөл байгуулаад байгаа” гэж Чой Мун Сун онцолжээ.
Өвлийн олимп Өмнөд Солонгосын Пхёнчхан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан