Олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит Алтан Гран при болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮII тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болно.
Энэ оны тэмцээнийг Бүх оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. ОХУ-аас тус тэмцээнд оролцдог бөхийн тоог хязгаарлаж эрэгтэй 32, эмэгтэй 24 бөх барилдуулна.
Манай багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, Багийн ахлагчаар Ж.Түмэн-Аюуш /МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан/. Эрэгтэй багт: 57 кг-д Э.Ням-Очир /гавьяат тамирчин, “Хилчин”/, 61 кг-д Б.Нэмэхбаяр /ОУХМ, “Хасу-Мегастарс” клуб/, 65 кг-д Г.Мандахнаран /МУГТ, “Алдар”/, Б.Өсөхбаяр /СМ, “Цастын барс” клуб/, 70 кг-д Б.Батсүх /СМ, “Хасу-Мегастарс”, Б.Цогтгэрэл /СМ, “Хасу-Мегастарс”/, Н.Пүрэвдаваа /“Цастын барс” клуб/, Г.Төрболд /СМ, “Женко” клуб/. Дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр /ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин/ ажиллах юм.
Эмэгтэй багт: 48 кг-д Э.Нарангэрэл /ОУХМ, “Хангарьд” клуб/, Б.Мѳнхтуяа / “Хасу-Мегастарс”/, 53 кг-д Э.Сумьяа /ОУХМ, ҮШБ, “Хилчин” спорт/ Д.Отгонцэцэг, ОУХМ. “Хасу-Мегастарс”, Б.Хатантуул /“Арслан” клуб/ 55 кг-д Б.Номин-Эрдэнэ /ОУХМ, “Хангарьд”/, 58 кг-д С.Цэрэнчимэд /МУГТ, ҮШБ, “Алдар”/, П.Орхон /ОУХМ, ҮШБ, “Алдар”/, Э.Гантуяа / “Хилчин”/, Б.Шоовдор /ОУХМ, ҮШБ, “Цастын барс”/, А.Батцэцэг /ОУХМ, ҮШБ, “Хасу-Мегастарс”/, С.Бямбацэрэн, ОУХМ. ҮШБ, “Аврагч” спорт хороо, 60 кг-д О.Оюунтуяа, “Аварга” БТДС, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, ОУХМ /“Хилчин”/, 75 кг-д О.Бурмаа /МУГТ, ҮШБ, “Хүч”/, Б.Одончимэг /ОУХМ, ҮШБ, “Алдар”/, Г.Наранчимэг, ОУХМ, “Хилчин”/ нар барилдана. Дасгалжуулагчаар Б.Батбаяр /ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч/, З.Дүвчин, /гавьяат дасгалжуулагч/, Т.Сүхбаатар /гавьяат дасгалжуулагч/, Д,Батням нар ажиллана.
Шүүгчээр Л.Ганзориг /олон улсын шүүгч/, Б.Насанбат/ БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны дарга, гавьяат эмч/ нар тус тус ажиллана.