Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүнээс скоч хасагджээ

БСШУ-ы сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулаад байгаа.  Өмнө нь, балын харандаа, будгийн харандаа, пламастер, зургийн дэвтэр, ватман цаас, бүдүүн нарийн бийр, өнгийн цаас, баримлын шавар, цаасны хайч, цавуу, өргөн нарийн скоч, дэвтэр, усан будаг, ариун цэврийн  хэрэгсэл авчруулдаг байсан билээ. Тэгвэл “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдсантай холбогдуулж жагсаалтад нь нэмж тосон харандаа, харандаа үзүүрлэгч хоёрыг нэмжээ. Харин дэвтэр, скоч хоёрыг жагсаалтаас нь хасчээ. Жил бүр уг жагсаалтад орсон хэрэглэгдэхүүнийг цэцэрлэгийн багш нарын зүгээс авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйлийг авдаг гэсэн гомдол тасардаггүй байсан. Мөн  эцэг, эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх хэрэглэгдэхүүн авчирдаг гээд цэцэрлэгийн багш нар ихээхэн гомдол мэдүүлдэг. Тиймээс аль аль талдаа анхаарч, чанарын шаардлагыг онцгой анхаарахыг БСШУЯ-наас сануулж байна билээ. Дашрамд сонирхуулахад, эмзэг бүлгийн өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдийн дээрх жагсаалтад орсон хэрэглэгдэхүүнийг төрөөс хариуцан нийлүүлж байх асуудлыг БСШУЯ, НХХЯ хамтран шийдвэрлэхээр бэлтгэж буй аж.

А.Эрхэс

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан