Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Газар хөдлөл, цунамигаас хойш японд хий үзэгдэл бий болсон гэнэ
2011 оны гуравдугаар сард газар хөдөлж, асар хүчтэй цунами үүссэнээс хойш Мияги аймгийн Сэндай хотын орчимд ер бусын хачин зорчигч тааралдах боллоо гэж энэ очимд ажилладаг таксины хэд хэдэн жолооч ярьсан байна.
Тохоку их сургуулийн судлаач Юке Кудо энэ талаар материал цуглуулахад сүүлийн жилүүдэд Сэндайн таксичидтай нэг биш удаа ийм сонин үзэгдэл, гэнэт алга болчихдог зорчигч таарсан тухай ярьсан байна. Судлаач бүсгүй 100 орчим хүнтэй уулзаж ярилцахад нэлээд хэд нь ер бусын ачаа, зорчигчийн тухай ярьжээ.
“Газар хөдөлснөөс жил гаруйн дараа Исиномаки өртөөний ойролцоогоос машинд минь пальтотой нэг эмэгтэй суугаад Минамихама дүүрэг хүргэж өгөөч гэсэн. Би түүнээс энэ район газар хөдлөл, цунамийн үеэр бараг сүйрсэн шүү дээ гэхэд бүсгүй ер бусын сонин дуугаар “Би чинь үхчихсэн гэж үү” гэж асуудаг байна. Эргээд хартал арын суудал дээр хэн ч байгаагүй” гэж нэг жолооч ярьжээ.
Өөр нэг жолоочийн машинд 20 орчим насны залуу суугаад ууланд байдаг Хиёрияма дүүрэгт хүргээд өгөөч гэсэн. Замд машин огт зогсоогүй атал залуу гэнэт алга болчихсон байсан гэж өөр нэг жолооч ярьсан байна.
-“Үүнийг жолоочийн хийсвэрлэл, худал яриа гэж болох юм. Гэтэл зорчигч суусан л бол таксиметр шууд ажиллаж, сураггүй алга болсон хий үзэгдлийн төлөө жолооч мөнгө төлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж худал ярих хэрэг жолооч нарт байхгүй баймаар” гэж Кудо онцолсон байна.
Ер нь Японд хий үзэгдэл, сүнсний тухай домог яриа тоо томшгүй, энэ сэдвээр хйисэн кино ч олон.
Сэндай дүүрэг нь 2011 оны гуравдугаар сарын 11-ний газар хөдлөл, цунамид хамгийн их өртөж, эргээс нэг км орчим зайд байсан бүх барилга үндсэндээ газрын хөрстэй тэгширсэн газар юм.
Япон чинь тэртэй тэргүй л сүнсний эх орон гэгддэг биз дээ. Гайхаад байх юм юу ч алга.

0 Сэтгэгдэл
япон сүнс
энэ япончууд цацрагандаа хордоод солиорч эхэлж байгаам байна л даа. япон ер нь явсны хэрэггүй шүү хүмүүсээ, цацраганд хордож насаа богиносгоод юугаа хийхэв
2016.01.22
2016.01.21