Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гаваны татамид есөн жүдоч зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчилсан төлөвлөгөөний дагуу “Рио-2016” олимпын эрхийн оноо олгох тэмцээн Кубын Гавана хотноо маргааш эхэлж гурав хоног үргэлжилнэ. Тэмцээнд эрэгтэй 253, эмэгтэй 165 нийт 418 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас нийт есөн бөх мордсон. Дасгалжуулагч О.Балжинням, Олон улсын хэмжээний мастер Г.Дашдаваагийн удирдлагад оролцох юм.
Багийн бүрэлдэхүүнд “Аврагч” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн 60 кг-д, “Женко” клубийн тамирчин ОУХМ Г.Одбаяр 73 кг-д, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Дагвасүрэн 81 кг-д, мөн клубийн тамирчин О.Ууганбаатар, +100 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Тэмүүлэн, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Алдар” спорт хороо, “Женко” клубийн тамирчин ОУХМ А.Цолмон, 52 кг-д, “Женко” клубийн тамирчин П.Лхамдэгд -78 кг-д зодоглох бол +78 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин О.Жавзмаа нар хүч үзэхээр Кубыг зорьжээ.
Улсын аваргаа тодруулаад удаагүй Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчид энэ оны анхны олон улсын тэмцээндээ зодоглохоор эх орноосоо мордлоо.

0 Сэтгэгдэл