Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Дугуйчид Азийн аваргатай боллоо
Япон улсад болж буй 2016 оны засмал замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр залуучуудын ангиллын цуваа гараатай 33.6 км зайд уралдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Марал-Эрдэнэ аваргын алтан медаль хүртлээ.
13 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн эл ангилалд 46 дугаартай уралдсан тэрээр нийт замаа 45 минут 22 секундэд туулжээ. Түүний дундаж хурд цагт 44.43 км байсан байна. Энэ удаагийн Азийн аваргад манай улсаас 18 хүртэлх насны ангилалд дөрөв, 19-23 хүртэлх насанд мөн дөрөв, 24-өөс дээш буюу насанд хүрэгчдийн ангилалд таван тамирчин оролцож байна. Тэмцээн нөгөөдөр өндөрлөнө.
0 Сэтгэгдэл