Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Сонгуулийн тухай хамгийн сонин баримтууд
Жорж Вашингтон 100 хувийн саналаар сонгогдож байж
АНУ-ын анхын ерөнхийлөгч Жорж Вашингтон америкийн түүхэнд 100 хувийн саналаар сонгогдсон анхны, бас хамгийн сүүлийн ерөнхийлөгч. Түүний тангараг өргөх ёслол 1790 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж энэ жишгээр АНУ-ын бүх ерөнхийлөгч тангараг өргөж ирсэн байна. Түүний тангаргийн үгэнд “Бурхан надад тусална” гэсэн үг байдгийг бүх ерөнхийлөгч давтдаг.
Жорж Вашингтон бас АНУ-ын хамгийн эхний, сүүлийн нам бус ерөнхийлдөгч байсан.
Хамгийн өнөр парламент
Манай гаригийн хамгийн олон хүнтэй парламент бол БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурал- гурван мянган гишүүнтэй. Бүрэн бүрэлдхүүнээрээ жилд нэг удаа хуралдаж төрийн тэргүүний илтгэлийг сонсон бэлтгэсэн хуулиудыг ёс төдий хэлэлцэн баталдаг. Парламентын хуралдааныг сурвалжилсан барууны сэтгүүлчид энэ чуулганы төлөөлөгчид илтгэдлийг ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй сонсч, зарим нь хухирч байдаг гэж тэмдэглэсэн байдаг.
Парламентын хамгийн том барилга
Румыны парламентын барилга манай гариг дээрх хууль тогтоох байгууллагын хамгийн том барилгад зүй ёсоор орно. Энэ ордон 270 метр урт, 240 метр өргөн. 350 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Эзэлхүүн нь 2 сая 550 мянган шоо метр, Өндөр нь 12 давхар, 86 метр. Энд 1100 тасалгаа бий. Гахзар доорхи подвал нь 92 метр өндөр, найман давхартай.
Энэ ордонг барихад сая орчим шоо метр гантиг, 3500 тонн болор, 700 мянган тонн ган, хүрэл, 900 мянган шоо метр мод, 200 мянган хавтгай дөрвөлжин хивс орсон гэдэг. Барилгын ажил 1984 онд Николай Чаушескугийн тушаалаар эхэлж энд хэрэглэх гэж Спирийн гүвээг нураан, Бухарестын төв дэх түүхэн байгууламжийн тавны нэгийг сүйтгэсэн гэнэ. 1989 онд хувьсгал өрнөж Чаушескуг цаазалснаар барилгын ажил нь зогсоод байгаа.
Хамгийн ширүүн өрсөлдөөн
1997 оны хоёрдугаар сард Пакистанд бүх нийтийн сонгууль болоход баруун хойд нутгийн 50 мянган хүнтэй Кохата мужийн парламентад нэг суудлын төлөө 107 нэр дэвшигч өрсөлдсөн. Парламентын нэг суудлын төлөө ийм олон хүн нэр дэвшин өрсөлдсөн тохиолдол манай гариг дээр урьд өмнө нь гарч байгаагүй.
Энэ сонгуулийн бас нэг онцлог нь улс орны нь иргэдийн олонхи бичиг үсэггүй болохоор саналын хуудсан дээр нэр дэвшигчийн нэрээс гадна бэлгэ тэмдэг ашигласан байна.
Хаанд зориулсан суудал байхгүй
Их Британид эзэн хаан, хатан хаан орж болохгүй цор ганц газар байдаг нь Нийгмийн танхимын хуралдааны танхим. Бүр 1942 онд I Карл хаан Танхимын таван ч гишүүнийг баривчлахаар орж ирснээс хойш ийм энэ танхимд хааныг оруулахгүй байхаар хуульчилсан юм байна.
Хамгийн олон жил парламентад
Ноён Френсис Ноллизыг Оксфордын парламентын депутатаар 1575 онд сонгосон бол тэрээр 1648 онд нас барах хүртлээ энэ суудалд суужээ. Ийнхүү тэрээр 73 жил хууль тогтоогч байснаараа хэн ч давтаагүй амжилтын эзэн болсон хүн.
Нэг өдрийн ерөнхийлөгч
Домгоор бол АНУ-ын Сенатад Миссуриу мужаас сонгогдсон Сенатын тэргүүн Райс Атчисон 1849 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр нэг өдөр ажилласан хүн. АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлор гуравдугаар сарын 4-нд тангараг өргөхөөс татгалзаж дараа өдөр нь албан тушаалдаа оржээ. 4-ний өдөр нь ням гараг байсан болохоор З.Тейлор, түүнтэй хамт сонгогдсон дэд ерөнхийлөгч Миллард Филлмор хоёр америкийн протестант шашинтны ёсоор ням гарагийг тайван өнгөрөөх ёстой гэж үзээд ингсэн байна. Ингээд АНУ нэг өдөр ерөнхийлөгчгүй үлдэж ийм тохиолдолд Төрийн тэргүүний үүрэг Сенатын даргад автоматаар шилждэг байна.
Олон түүхч Тейлор тангараг өргөсөн өргөөгүй өрийн тэргүүний үүрэг нь 4-нд эхэлнэ гэдэг ч америкчуудын дунд Атчинсоныг нэг өдрийн ерөнхийлөгч гэсэн домог явдгаар барахгүй булшин дээр нь “АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч “ гэсэн бичээс байдаг, Миссури мужийн шүүхийн дэргэд ячг ийм бичээстэй хөшөө бас байдаг гэнэ.
Худал хэлэхэд бас учир бий
1927 онд Либерийн сонгуульд өрсөлдсөн Чарльз Кинг “миний төлөө 234 мянган хүн саналаа өгсөн” гэж зарлажээ. Харамсалттай нь энэ тоо тус улсын албан ёсоор бүртгэгдсэн сонгогчдын тооноос 15,5 дахин их байжээ.
Их зөрүү
Пакистанд 1990 онд болсон сонгуулиар Беназир Бхутто Ларкан мужид нийт сонгогчдын 94462 хүний санал авч 98,48 хувиар ялжээ. Харин түүнтэй өрсөлдөгч нь ердөө 718 санал авсан гэдэг.
Хамгийн богино хугацааны ерөнхийлөгч
Педро Ласкурайн гэгч Мексикийн ерөнхийлөгчөөр 1913 онд ердөө нэг цаг ажилласан хүн. Түүний өмнөх ерөнхийлөгч Мадеро хоёрдугаар сарын 13-нд алагдаж Ласкурайн тангараг өргөсөн байна. Нэг цагийн дараа тэрээр генерал Викториано Хуэртог өөрийн залгамжлагчаар томилоод ажлаа өгсөн гэдэг.
Хамгийн том нүсэр сонгууль
1996 онд Энэтхэгийн доод танхимын сонгуулиар 543 депутат сонгоход нэрсийн жагсаалтад 343 сая 350 мняган хүн бүртгэж, санал хураах 565 мянган байр ажиллаж, сонгуулийн хэсэгт гурван сая хүн ажиллажээ.
Хамгийн залуу ерөнхийлөгч
Гамби улсын иргэн Яйя Жамма 29 насандаа зэвсэгт хүчний болон Эрх барих түр зөвлөлийн тэргүүнээр сонгогдоод хоёр жилийн дараа 1996 онд 31 насандаа улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон нь манай гариг дэрэх хамгийн залуу ерөнхийлөгч болжээ.
Хамгийн эртний парламент
Исландын хууль тогтоох байгууллага Альтинг манай гаригийн хамгийн эртний парламент гэдэг. Анх 930 онд бий болж чөлөөт эрчүүд сонгогддог байж. Энэ парламентын баталсан хуулиас өнөө ч мөрдөгдөөж байгаа хууль бий. Арлаас гадагш гаргасан, тэр бүү хэл дэлхийн аваргын уралдаанд оролцуулахаар явуулсан морийг буцааж авчрахгүй гэдэг нь өнөө ч үйлчилж байгаа.
Сэрэхээр нь хэлье
1916 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Вудро Вильсон, Чарльз Хьюз хоёр бараг тэнцүү санал авч.
Домог яриагаар бол Ч.Хьюз өөрийнхөө ялалтад итгэлтэй байсан болохоор сонгуулийн эцсийн дүнг хүлээлгүй унтахаар харьж. Өглөө нь Вильсон 49,2, Хьюз 46,1 хувийн санал авсан дүн гармагц сонины сурвалжлагч Хьюзын сэтгэгдлийг сонсохоор гэрээд нь утасдахад өөрөө авсангүй өөр нэгэн аваад Ерөнхийлөгч унтаж байна. Сэрэхээр нь түүнийг цаашид ерөнхийлөгч биш болсныг дуулгая гэсэн хэмээн сурвалжлагч бичжээ.
Хамгийн залуу эмэгтэй депутат
1969 оны дөрөвдүүгээр сарын 17-нд Умард Ирландын Төв Ольстерын парламентын гишүүнээр Жозефина Бернадетта Девлин сонгогдохдоо 21 нас 359 хоногтой байжээ. Хожим нь тэрээр Мак-Алискийн гоо бүсгүйгээр шалгарч байсасн гэнэ.
Ерөнхийлөгч, хууль тогтоох дээд байгууллага-парламент гээд улс бүрт л байдаг тогтолцоо. Үүнийгээ сонохын тулд бас улс бүрт л сонгууль болдог. Дэлхийн улс орнуудын сонгуулийн хамгийн хамгийн сонин баримтууд энэ.

0 Сэтгэгдэл