“Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ыг үүсгэн байгуулагчийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өмнө нь нь Соёлын төв өргөөнд бага нас, спортод хөл тавьсан түүх, тив дэлхийд гаргасан амжилтынхаа талаар лекц тавьж байсан удаатай. Тухайн үед “Мэргэжлийн лектор биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд лекцээ унших болно. Өөрийн бодол, үзэл санаа, хүсэл тэмүүллийнхээ талаар оюутан залуустаа яримаар байна” гэж байсан билээ.
Тэрхүү лекц нь амжилттай болж олон хүнээс магтаал сонссон. Тэгвэл энэ сарын 23-нд олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин маань Монгол хүний сэтгэлийн тэнхээ, бие бялдрын онцлогийн тухай лекц тавихаар болжээ. Хийсэн юмтай хүнд хэлэх үг байдаг гэдэг. Тиймээс хүүхэд залууст зориулж тавих түүний лекцийн талаар “чадамгай болох бас нэгэн алхам, тэр дундаа сэтгэлийн тэнхээгээ бэхжүүлэх өдөр байх болно” зэргээр ихэд хүлээлттэй байгаа аж.