Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрлэх санал тавьсныхаа дараа хамтдаа секс шоп дээрэмджээ

Америкийн Мичиган мужийн Бей-Сити хотод 25 настай Уильям Корнелиус гэдэг залуу Walmart дэлгүүрт явж байхдаа 20 настай Шери Мурт гэрлэх санал тавьж бөгж бэлэглээд дэлгүүрийн ажилтнаас чанга яригч хүссэн байна. Дэлгүүрийнхэн ч хосын сүй тавьсан баярт мөчийг хуваалцахаар цугларч.
Харин залуу хос энэ баярт мөчийнхөө дараа зэргэлдээх секс шопоос чичрүүлэгч, тачаангуй хувцас аваад мөнгөө төлөлгүй зугтахыг оролдсоноос цагдаа дуудахад хүрчээ.

Залууг зэргэлдээх худалдааны төвд явж байхад нь цагдаагийнхан олж саатуулаад дэлгүүрийн барааг буцаан өгсөн байна.  Удалгүй түүний сүйт бүсгүйг бас олоод хулгайн хэрэгт буруутган хэрэг үүсгэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан